Т.Ариунаагийн “16 нас” дуу сошиал ертөнцөд дахин хит боллоо   | News.MN

Т.Ариунаагийн “16 нас” дуу сошиал ертөнцөд дахин хит боллоо  

Т.Ариунаагийн “16 нас” дуу сошиал ертөнцөд дахин хит боллоо  

Т.Ариунаагийн “16 нас” дуу сошиал ертөнцөд дахин хит боллоо  

1982 он. “15 настай сурагч Т.Ариунаа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд “16 нас” дуугаараа түрүүллээ…”. Одоогоос 37 жилийн өмнөх энэ мэдээ тухайн үед багагүй дуулиан тарьж байсан биз ээ. Үнэхээр ч Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн дуулсан “16 нас” дууг мэдэхгүй хүн ховор. Хүүхэд насны дурсамж сэдрээх энэ дуу олон жилийн дараа сошиал ертөнцөд дахин хит болж байна. Дуучин бүсгүй маань өнгөрсөн бямба гарагт фэйсбүүк дэх Т.Ариунаа/T.Ariunaa хэмээх албан ёсны хаягтаа дээрх дууг байршуулсан даруйд сошиал хэрэглэгчид мянга мянгаараа үзэж, өдгөө нийт үзэгчийн тоо 230 мянга хол давжээ.

“Амьдралын минь алтан босго 16 нас минь

Азтайхан, баяртайхан 16 хавар минь

Эх орныхоо эзэд

Иргэний паспорт авна аа гээд

Хүлээж ядан чамтай золголоо

Хүсч мөрөөдсөөр чамтай учирлаа…” хэмээн цангинасан хоолойгоор дуулж явсан дуучин Т.Ариунаа “Л.Галмандах багшийн маань ая, С.Надмидын үг “16 нас” дууг би 1983 онд Монголын радиогийн Алтан фондод анх бичүүлж байлаа. Тэр үеийг орчин үеийн техник, технологитой харьцуулахын аргагүй. Нэг л алдаа гаргасан бол дахиад л дуулах болдог байсан. Л.Галмандах багш бид хэд үүр цайтал ажиллаж, дуугаа бичүүлсэн дээ. Нэг зүйлийг онцлоход, энэ дуунд өгүүлсэнчлэн 16 нас хүрсэн хүүхэд бүрт иргэний паспортыг нь хүндэтгэлтэйгээр гардуулж “Эх орныхоо эзэн нь чи шүү” гэдэг ухамсрыг төлөвшүүлдэг байсан. Миний хувьд, “Нарны дуулал” хүүхдийн хамтлагт гоцлол дуучнаар орж, 1985 онд аравдугаар ангид байхдаа “16 нас” нэртэй анхны пянзаа гаргаж байлаа. Монгол орны өнцөг булан бүрээс ирдэг байсан чин сэтгэлийн үгстэй захидлууд надад маш их урам зориг хайрладаг байсныг эргэн дурсахад сайхан байна” гэж ярилаа. Ард түмний дунд хит болсон олон дууг дуулсан дуучин Т.Ариунаа ирэх сарын 08-нд “Буянт-Ухаа” спортын ордонд “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Түүний тоглолтыг үзэхийг хүсвэл ticket.mn, shoppy.mn сайтаас захиалах боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-18 103.10.21.57

Ямар аймар атаархуу хүмүүс бэ

Avatar

Зочин 2019-10-18 202.21.107.66

Ариунаа гийн хоолой хэцүү болсон байна лээ дээ.

Avatar

Зочин 2019-10-18 185.220.100.255

Цаг үеийн яамарч мэдрэмгүй. Хий хоосон, үнэмшилгүй зохиоомол дүрийн эзэн. Энэ болох тоглолтыг 30-120 мянган төргрөгөөр үзэх гэхээр үзэгчдийг дандаа хулихдан фонограман доор худлаа амаа ангайн. Амьд тоглолт хийж ер чаддагүй.

Avatar

зочин 2019-10-18 202.55.191.205

атаархаа юу

Avatar

Зочин 2019-10-18 202.9.44.6

Энэ тэнэг авгайн үндсэн төрхий нь энэ зургаас сайн хардаа яг хэзээний майжиг солир нүдтэй хөдөөний авгай,

Avatar

Зочин 2019-10-18 202.9.44.6

Харин арынх нь хөөрхөн хотын охин байна

Avatar

зочин 2019-10-18 202.55.191.205

чи ч ёстой атаархуу тэнэг гар бна дөө

Avatar

Зочин 2019-10-18 103.212.117.142

Мансууруулах бодис дуулдаг хүүхэн дээ. Нийгмийн хариуцлага байхгүй. Эрос энэ тэр ч гэх шиг. Хуулбар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж