Туркийн ерөнхийлөгч АНУ-ын үгэнд орж, дайралтаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Туркийн ерөнхийлөгч АНУ-ын үгэнд орж, дайралтаа зогсоов

Туркийн ерөнхийлөгч АНУ-ын үгэнд орж, дайралтаа зогсоов

Сирийн хойд хэсэг дэх курдын зэвсэгт дайчдын эсрэг Турк улс цохилт өгч эхэлснээ түр хугацаанд зогсоолоо. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс Өчигдөр Анкарад айлчилж, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан юм. Улмаар Туркийн талаас Сирид тав хоногийн хугацаанд гал зогсоож, курдын дайчдад ухрах боломж олгожээ.

Туркийн арми Сирид цохилт өгч эхэлснээс хойш найм хоногийн хугацаанд 72 энгийн иргэн амь үрэгдэж, 300 гаруй хүн орон гэрээсээ дайжжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь Сири улсаас цэргээ гаргахаа зарласны дараачийн өдрөөс Туркийн арми курдуудын эсрэг цохилт өгч эхэлсэн юм. Энэ хэргээс болж Дональд Трамп их шүүмжлэлд өртсөн бөгөөд Туркийн эсрэг эдийн засгийн хориг авна хэмээн сүрдүүлж байв.

Курдууд нь тусгаар тогтносон улсыг байгуулахыг хүсч, Туркийн засгийн газартай олон жил тулалдаж байгаа бөгөөд “Исламын улс” бүлэглэлийг дарахад АНУ-ын цэргүүдтэй хамтран тулалдаж байжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж