ААН-үүд 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлөх хуулийг буцаалаа | News.MN

ААН-үүд 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлөх хуулийг буцаалаа

LiveААН-үүд 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлөх хуулийг буцаалаа

ААН-үүд 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлөх хуулийг буцаалаа
18 : 47
2019-10-18

ААН-үүд 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлөх хуулийг буцаалаа

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэлээ. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжлээ.  Энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн  гуравдугаар зүйлд заасны дагуу тус төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын авто машиныг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгасан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Дараа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй тул төслийг буцаалаа. Химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход жижиг ААН-үүд 1.2-5 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлдгийг энэ хуулийн төслөөр  50 саяас 20 сая хүртэл болгожээ. 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлөх ААН-үүдэд уул уурхайн байгууллагууд, тэсрэх бодис үйлдвэрлэгч, химийн бодис худалдаалдаг ААН-үүд багтах аж. Нийт химийн бодисын 98.8 хувийг дээрх төрлийн ААН-үүд импортолдог юм байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

Химийн хорт бодист зарчмын зөрөө байхгүй. Яагаад нэг хэсэг нь 50 мянган, нөгөө хэсэг нь 20 сая төгрөгийн хураамж төлдөг вэ?  Уг нь хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1.2 сая сая 2 сая төгрөг болсон  байжээ. Одоо доод хязгаарыг 50 мянган төгрөг болгож бууруулаад, дээд хязгаарыг 20 сая хүртэл өндөр болгоно гэж юу яриад байгаа юм бэ? Тиймээс өсгөсөн нэрийн дор залилангийн шинжтэй тоо орж ирж байгааг дэмжихгүй. Дээд тал нь 20 сая байхад доод тал нь 10 сая байж болно. Гэтэл яагаад доод хязгаар нь 1.2 сая байсныг 50 мянган төгрөг болгочихсон бэ? 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: 

– Батлагдаж байгаа хуулиараа нэг тонн хүртэл экспортлоход  1.2 сая гэж байгаа юм. Өмнө нь 200 тонноос дээш 3 сая төгрөгийн хураамж төлдөг байсан. Одоо 20 сая төгрөгийн хураамж төлдөг болж байгаа гэлээ. Харин гишүүн Д.Эрдэнэбат "Энэ чинь залилан мөн байна. Үүнд тоо хэмжээ хамаарахгүй. Бага хураамжийг аваад явна.

Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураахад тус хуулийн төслийг дэмжээгүй тул  хууль санаачлагчдад нь буцаалаа.

Үргэлжлүүлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 54 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл”-д үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар анхны бодлогын бичиг баримт батлагдсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль 2009 онд батлагдаж, парк байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлсон гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулгадаа дурдав.

цаашид үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд мөрдөж буй бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүд хоорондын давхцал, зөрчлийг арилгах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох, үйлдвэрлэл, технологийн паркт хөрөнгө оруулалт татах, паркийн нэгжийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, улмаар паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгааг танилцуулгадаа онцолсон.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар хууль хоорондын давхцал, зөрчлийг арилгаж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болж, паркийн үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэрлэл цогцолбороор хөгжин, ажлын байр нэмэгдэн, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. 

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж дууссанаар УИХ-ын чуулганы хуралдааныг хаалаа.

16 : 02
2019-10-18

Д.Сумъяабазар: Ц.Нямдорж хууль мэдэхээс газрын тос мэдэхгүй

Сумъяабазар (2)

Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэхийг  гишүүдийн 58.1 хувиар дэмжлээ.

Энэ үеэр гишүүд ажлын хэсгээс асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Олон засгийн газар дамжиж яригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийг явчхаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Энэтхэгээс авсан зээлийнхээ хэмжээг нэмэгдүүлсэн. Бид өөрсдийнхөө дотоодын зээлээр байгаа нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц, барилга байгууламжаа хийж байгаа нь ойлгомжгүй байна. тэнд автозам, төмөр замыг Хөгжлийн банкны зээлээр барьж байгаа гэж ойлгосон. Хэрэв гаднын зээлээр барьж байгаа юм бол яагаад Хөгжлийн банкны зээлээр барьж байгаа юм бэ. Тус банкнаас хэчнээн төгрөгийн зээл авсан, ямар хугацаанд яаж төлөгдөх талаар надад мэдээлэл өгөөч. Хоёрдугаарт байгаа нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ нь бүрэн гарч батлагдсан юм уу. Одоо бид гол ажил руугаа орохгүй тойроод л байгаа. Мэдээж бэлтгэх ажил хийх нь зөв. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, шав нь хэзээ тавигдах юм бэ. Ажилчдын барилга байгууламж барих ажил эхэллээ гээд бас тууз хайчлах юм уу. Ажилчдын хотхон байгуулахад Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай юм уу. Монголын бусад барилга байгууламжтай адилхан асуудал биз дээ. Энэ талаар надад тодорхой хариулт өгнө үү?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал  тусгагдсан. Дотоодынхоо нефтийн хэрэгцээг хангаж, гаднаас хараат болох зорилгоор хийгдэж буй том бүтээн байгуулалт. Өмнө нь газрын тосны үйлдвэр барих гээд маш олон саад бэрхшээлтэй тулгарсаар өнөөг хүрсэн. Ирэх арваннэгдүгээр сард ТЭЗҮ-гээ хүлээж авна. Үйлдвэрийг барихаар Энэтхэгээс олон ажилчид ирнэ. Тэдний байрлах байр, хоол ундны зардал нь хүртэл тусгагдсан. Зардал хэмнэх үүднээс 550 айлын ажилчдын орон сууц барих хэрэгтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Алсдаа үйлдвэрийн ажилчдын орон сууц болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хөгжлийн банкнаас 260 орчим тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэн. Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17.2 км 100 тонны хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбосон. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшилсэн зэрэг Монголын талаас хүлээсэн дэд бүтцийн ажлуудаа хийж гүйцэтгэн улсын комисс хүлээж авсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажил ирэх гуравдугаар сараас эхэлнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Саваа бэлдэх гэж байгааг чинь ойлгож байна. Сааль чинь хаана байна. 1991 онд П.Очирбат гуай дээлээ гоёо болгоод бэлгэдсэн. Гэтэл 2007 онд Л.Болд гэдэг нөхөр Хятадуудад шилжүүлсэн. Гэтэл шударга сайд Ц.Нямдорж гэдэг нөхөр 1991 оны хууль үүнд хамаарахгүй гэж заасан. Дотоодын нөөц хаанаас авах гээд байгаад ойлгохгүй байна. Ц.Нямдорж хууль мэдэхээс газрын тос мэдэхгүй. Бид дотоодын нөөцөн дээр суурилж газрын тосны үйлдвэр барих хэрэгтэй. Газрын тосны үйлдвэрийг нэг тэрбумаар бариад ямар ашигтай вэ? Саальгүйгээр сав бэлдэж яах гээд байна вэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: 

-Саалиа бэлтгэхээр саваа бэлд гэж үнэн. Яамны зүгээс судалж Засгийн газарт асуудал оруулна. Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараагаар асуудлаа оруулж ирнэ. Петро Чайна компанитай холбоотой олон сонирхол явж байсан. Сонирхлыг нь бид тасална гэж бодож байгаа. Манай газрын тос маш сайн. Бид Дорнод Монголын бүс нутгаар эрэл хайгуул үргэлжлүүлж, нөөцөө баталгаажуулах шаардлагатай. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Энэ хууль тодорхой хугацаатай юу. Гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх нь буцаад эдийн засагтаа хор хохиролтой байдаг.

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа байгууллагууд руу хувийн хэвшлийнхэн хандахаар НӨАТ-ын падаан, ямар нэгэн баримт өгдөггүй. Гэтэл нөгөө талдаа очоод тухайн компанийн өмнөөс хоёр удаагийн татвар төлнө гэсэн үг. Хувийн хэвшилд ажиллаж байгаагүй хүмүүс энэ талаар мэдэхгүй л дээ. Гаалийн албан татвар болон НӨАТ-аас хөнгөлөх юм уу эсвэл чөлөөлөх юм уу. хөнгөлнө гэдэг 10,20,30,40 хувь гээд явах байх. Харин чөлөөлнө гэдэг нь өөр ойлголт. Мөн төлчихсөн байгаа татваруудаа буцааж авна гэж ойлгох уу. Эсвэл ирээдүйд үргэлжлэх юм уу.

Сангийн яамны ажлын хэсэг:

-Энэ хуулийн батлагдсан өдрөөс эхлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө. Тухайн ААН харилцагч байгууллагууддаа НӨАТ-ын падаан өгөх бүрэн боломжтой. Татвараас чөлөөлөгдлөө гээд үүнд хамаагүй. Хуульд тухайн татварын жилд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлж, дараа жилийн эхний улиралд багтаан буцаан олгоно гэж томьёологдсон. Энэ нь  татварын хөнгөлөлтийн үр ашгийг нэмэгдүүлэх, оновчтой болгох, зориулалтын бусаар ашиглахаас сэргийлэх зорилгоор шинэ батлагдсан Татварын тухай хуульд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг  хөнгөлөлт хэлбэрээр үзүүлж бүртгүүлж төлсний дараа  буцаан олгоно.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохыг Монгол хүн бүр дэмжиж байгаа. Эдийн засгийн тооцоо судалгаа, үндэслэлд би эргэлзэж байгаагаа анхнаас нь хэлсэн. Газрын тосны үйлдвэрээ барилаа гэхэд бид түүхий нефтээ хаанаас авах уу, яаж хангах уу гэдэг асуудал тулгарна. Анх Дарханд 2 сая тонн хүчин чадалтай газрын тос барина гэж Японы компани 650 сая төгрөгөөр хийх боломжтой гээд төслийн нийт өртгийн 80 хувийг Японы компани гаргахаар, нэлээд хөөцөлдсөн. Харамсалтай нь түүхий нефтээ хаанаас авах уу гэдэг асуудлаас үүдэж зогссон.  ОХУ энэ асуудалд хойрго ханддаг юм билээ. Энэ удаад эдийн засгийн хувьд үр ашигтай байж чадах уу. Хоёрдугаарт, түүхийн эдийн эх үүсвэрийн талаар хоёр хөрштэйгөө ярьж тохирсон зүйл бий юу.

Ажлын хэсэг:

1.5 сая тонн хүчин чадалтай үйлдвэр бага хэмжээнд орно. Гэхдээ манай улс өөрсдийнхөө батлагдсан хэмжээнд буюу 2010 онд батлагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хүлээж авсан нөөц 2016-2040 он хүртэл жилд 1 сая 650 мянган тос олборлоно гэсэн тооцоолол гарсан. Батлагдсан нөөцийн хэмжээнд бид ТЭЗҮ-гээ хийлгэж байгаа. Үйлдвэрийн цагийн 8 мянгаар тооцож жилд бүтэн ажиллавал 8760 цаг ажиллана. Үйлдвэрийн хамгийн том зардал нь түүхий тосны үнэ гэдэг нь үнэн. 100 хувь тосоо дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авна гэж бодоход 568 сая ам.долларын зардал жилдээ гарна. Энэ зардлын 509 сая ам.доллар нь буюу 90 хувьд нь түүхий тосны зардал.Үйлдвэрийн эдийн засгийн хоёр том үзүүлэлт бол түүхий тосны зардал, бүтээгдэхүүний борлуулалтын үнэ.  60 гаруй хувь дизель түлш үйлдвэрлэнэ. 1000 төгрөгөөр үйлдвэрээс гаргаад 10 хувиар өсгөхөд үйлдвэрийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл өндөр гарна. Засгийн газар өөрт ноогдох тосоо үнэ төлбөргүйгээр үйлдвэрт эхний ээлжид нийлүүлбэл  Петро Чайна компанитай байгуулсан гэрээний дагуу 28.2 хувь нь Монгол Улсын Засгийн газарт ноогдож байгаа. Энэ тосыг үнэ төлбөргүй авахад манай үйлдвэрийн эдийн засаг 30 хувиар сайжирна.

15 : 36
2019-10-18

Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэж байна

chuulgan

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах бөгөөд бүтээн байгуулалтын үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй бараа материалд төлсөн гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг болно хэмээн үзжээ. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүд асуулт асууж байна.

12 : 39
2019-10-18

"Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эмнэлэгт тарвалзаж, сайд нь байн байн очиж эргэж байгаа”

image

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.   

Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсныг тэрбээр танилцуулгын эхэнд дурдлаа. Үүнтэй холбоотойгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хорих байгууллагад ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ гэсэн нөхөд бий. УИХ-ын гишүүд нь ОУПХ-нд очиж тэдний амийг нь хорлох гээд байна, будаг өгсөн, Монголын төр гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол  ХЗДХ-ийн яамны харьяа. Хорих байгууллагад ийм үйлдэл гарч байгаад хэн хариуцах юм бэ. Олон улсын байгууллага дээр ийм зүйл яригдаж байгааг би гайхаж байна. Хоёрдугаарт, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг эрүүдсэн шүүсэн гэдэг асуудал яригдсан. Гэхдээ ялтан хүмүүс биз дээ, тэд. Эмнэлэгт хэдэн сар болж байгааг нь хүмүүс гайхаж байна. Орон дээр нь тарвалзаж, тансаглаад эмнэлгийн хүмүүсийг тайван амьдруулахгүй, байн байн сайд нь очиж эргэж тойрч гүйгээд биднийг бас дэглэчих юм гээд үйлчлүүлэгчид гомдол мэдүүлсэн байна.

Энэ хуулийг баталснаар тэднийг тусад нь өрөөнд байлгах юм уу эсвэл эмнэгт хамгаалдаг өрөө гаргах юм уу. Эмнэлэгт өвчтөнүүд үйлчлүүлдэг болохоос биш ялтай хүмүүс олон сар хэвтэхгүй. Хэнд нь ингэж онцгойлон анхаараад байгаа юм бэ. Хэн амийг нь хорлох гээд байгаа юм, нэрийг нь одоо шууд хэл. УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлагагүй хүлээдэггүй гэж байгаа боловч бодитой гэмт хэргийн тухай мэдээлэл яриад байна. Тэднийг амиа хорло гэж прейтик өгсөн гээд ОУПХ-дээр Монгол Улсыг гутаан доромжилж ярьсан гишүүнийг нөгөө цаад байгууллага нь “Та нар битгий ОУ-ын байгууллагын нэрийг барьж, улс төр хийгээд бай” гэж хэлж байх жишээний.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Ж.Батзандан, Л.Болд нарын хэлсэн үгийн талаар өөрсдөөс нь асууна биз. Ер нь бол Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг яргалсан, эрүүдэн шүүсэн нь үнэн. Энэ нь баримт, бичлэгтэй. Би байнга энэ талаар ярьж байгаа. Сүүлийн 70 жил Монголд болж байгаагүй яргалал тэнд болсон. Би ингэж яриад гурван жил болж байгаа. Харамсалтай нь  тэднийг суллахгүй байсаар өнөөг хүрлээ. Би Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын асуудлыг  дахин Ерөнхийлөгчид оруулна. Харамсалтай байна. Хилсээр шийтгүүлж байгаа хүмүүс шоронд ял эдэлж байгаа. Шоронгийн эмнэлэг шоронтой ижилхэн шүү дээ. Өмгөөлөгч байсан О.Баасанхүү мэдэх байлгүй дээ. Би нэг л удаа тус бүртэй нь уулзсан. Яргалалсан бичлэг гарахаас өмнө би очиж уулзсан. Дөрвөн жил  тус бүрийг нь ганцаар нь болжмор шиг торон дотор хорьж, өдөрт гурван удаа тавагтай хоол шиддэг, өглөө 06 цагаас эхлэн шөнийн 12 цаг хүртэл хагас сууж ийм байдалтай дөрвөн жил явсан. Ядарсан хохирсон иргэдийг тарвалзаж байгаа гэж ярьдгаа боль. Өнөөдөр шүүхийн шийдвэрээ өөрчилж өгөхгүй байгаа учраас энэ хүмүүс ял эдэлж байна. Хэрвээ би Ерөнхий шүүгч, ерөнхий прокурор байсан бол яргалсан асуудал гарч ирсэн даруйд нь хэргийг дээд шүүхээр оруулж шүүхийн тогтоолыг нь хүчингүй болгож мөрдөн байцаалтад шилжүүлэх байсан.

Үүгээр тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх шийдвэрлэлээ.

УИХ-ын нэр бүхий зургаан гишүүний 2019 оны долдугаар сарын 19-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. 

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 1998 онд, тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 онд тус тус батлан мөрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулан, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрхзүйн харилцааг зохицуулж ирсэн байна. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн аж.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын урьдчилсан судалгааг гүйцэтгэсэн. Судалгаанд тусгагдсан санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тус салбарын бодлого тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Хуулийн төслийн зохицуулалт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлнэ хэмээн үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илэрхийлсэн.

Хуулийн төсөлд шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийг тусган,  шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн эрхлэх асуудал, бүрэн эрхийн хүрээг өөрчилжээ.

Шинжлэх ухаан, технологийн чиглэлийн үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын төсөвт тусган санхүүжүүлэх, үндсэн чиг үүргийн дагуух олсон орлогыг арилжааны банкны дансанд байршуулах, захиран зарцуулах талаарх зохицуулалтыг мөн тусгасныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцолсон. 

уулиар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тогтоон, шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд оролцогчийн чиг үүрэг, эрхийг тодорхой болгохоор зааж, эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох зорилгоор магадлан итгэмжлэл явуулж байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжит магадлан итгэмжлэлд хугацаандаа хамрагдаж чадаагүй эрдэм шинжилгээний ажилтныг нөхөн хамруулж байх зохицуулалтыг тусгасан байна.

Оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тус салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборант өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажилласан хугацааг харгалзан ажиллаж байгаа байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай  тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж  олгох талаар төсөлд тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар тодорхой нэмэлт зардал гарах боловч шинжлэх ухаан, технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэн, эдийн засаг эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үүгээр 15 цаг хүртэл чуулганы хуралдаан завсарлалаа.

11 : 59
2019-10-18

О.Баасанхүү: Прокурорууд хаан биш. Өмгөөлөгчөө өмөөрөх шаардлага гарсан шүү

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийж улмаар уг хуулийн төслүүдийг баталлаа. Учир нь Хуульзүйн байнгын хорооноос дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг чуулганы хуралдааны үеэр гишүүдийн олонх дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Өмгөөлөгч, өмөөрөгч хоёр ялгаатай гэдгийг би зарим гишүүнд хэлмээр байна. Өмгөөлөгч гэдэг бол мэргэжлийн, хуулийн ажил хийж, хүний өмнөөс ажилладаг хүмүүс. Өмөөрөгч бол ээж, аав, ах дүү, хамаатан садангын асуудлаа яриад явдаг хүмүүс. Өмгөөлөгч бол прокурорын нэг тал нь. Прокурорыг нарийн яривал төрийн өмгөөлөгч, нөгөө нь иргэний өмгөөлөгч. Байцаан шийтгэх хуульд төр нь иргэнийхээ толгой дээр гарчихсан, төрийн өмгөөлөгчийг иргэн нь даган биелүүлдэг, үгнээс нь гардаггүй, үгнээс нь гарвал өөрөө хэрэгтэн болчих гээд байдаг. Үүнийг зассан зарчмын өөрчлөлт байна уу. Прокурор гэдэг нөхөр өнөөдөр том толгойтой юм бүхнийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийдэг болсон. Ард түмний дунд өмгөөлөгч авах хэрэггүй, прокурор, шүүгчтэй нь тохирчих гэдэг үг хүртэл гарсан. Үүнийг мөн засаж чадсан уу. Өмгөөлөгч гэдэг хүн маань өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авах гээд байдаг, өмгөөлөгчийг үйлчлүүлэгчийнх нь өмнөөс байцаах гэдэг, сүрдүүлдэг, айлгадаг. Нотолж чадахгүй болохоороо өмгөөлөгч рүү нь дайрч гутаадаг гэх мэт бүх аргийг хэрэглэдэг. Өнөөдөр ордонд том дарга хийхээрээ өмгөөлөгч, эмч хэрэггүй мэт ярьдаг. Гэтэл асуудалд орлоо гэхэд өмгөөлөгч, эмчээс өөр дэмжлэг олдоггүй. Байцаан шийтгэх хуульд өмгөөлөгч, прокурор яг тэгш байна гэсэн тэр эрх нь байна уу. Прокурорууд хаан, заан биш. Манайд өмгөөлөгчөө өмөөрөх шаардлага гарсан шүү.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Өмгөөлөгч сэжигтнийг өмгөөлөх хангах боломжтой. Мөн гэрчийг өмгөөлөх эрхийг оруулж өгч байна. Өмгөөлөгч хууль ёсны үйлчлүүлэгчтэйгээ уулзах уулзалт дээр даруй гэдэг үг нэмж байгаа. Өдөржин байлгаж байгаад 5-6 цагийн дараа уулзуулдаг. Тиймээс саадгүй уулзуулах зохицуулалт хийж байна гэв. 

Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай (Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II  төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа.

Энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Онцгой албан татвараас чөлөөлөх тухай (Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II  төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тус хууль баталлаа.

11 : 34
2019-10-18

Өмгөөллийн тухай хууль батлагдлаа

Намрын-чуулган-нээлт-2019-12

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хууль батлахад хариуцаж байгаа байнгын хороо, ажлын хэсгүүд байж байх шаардлагатай шүү. Цаашид анхаараарай. Засгийн газрын гишүүд ч мөн адил. Энэ Засгийн газрын гишүүд юманд их эмзэг байх юм хүмүүстэй ингэж хандаж харьцах юм.

Энэ хуультай санал нийлэхгүй хүмүүс байна. Жишээ нь бидэнд Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчдийн холбооноос бичиг ирсэн. Энэ Өмгөөллийн хуулийг хойшлуулах шаардлагатай гэсэн байна. Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль байдаг. Үндсэн хуулийн цэцээр 30 гаруй удаа орсон хууль л даа. Б.Бат-Эрдэнэ гишүүний асуусан асуулт энэ хуулийн төслийг боловсруулах үеэр зөндөө ярьж, хэлэлцүүлгүүд ч өрнүүлсэн. Ер нь бол Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуультай улс байхгүй. Бүх шүүгч бүрэлдэхүүнд орохоо байсан. Мөн прокурорууд нь ордоггүй. Ер нь бол хуулийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс нэг дээвэр дор, нэг хуулийн дор амьдарна гэсэн зүйл угаасаа байдаггүй. Үндсэн хуулийн алтан зарчим бол эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн бие даасан байдал.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хуульчдын холбооноос энэ хуулийг төслийг хойшлуулъя, учир дутагдалтай зүйл байгаа гэдгийг хэлсэн гэж сая Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Аргагүй ээ. Манайд хуульчид, өмгөөлөгчид, прокурор, шүүгчид нь бүгд Хуульчдын холбооны нэг дээвэр дор багтчихсан. Хооронд нь эрх ашгийн зөрчил ч бий. өмгөөлөгчид нь өмгөөллийн холбоогоо байгуулж олон улсын жишгийн дагуу ажиллах ёстой. Үүнийг ч шинэ хуульд тусгасан гэж ойлгож байгаа. хууль хяналтын байгууллагуудаас халагдсан хүмүүс өмгөөлөгч болдог. Энэ нь эргээд прокурор, шүүгчид нөлөөлж шударга бус шүүх засаглал бий болох,  тухайн хэрэг бүдгэрэх зэрэг тохиолдлууд практикт бий. үүнийг Өмгөөллийн тухай хуулиар засаж ажлаасаа гарсан хүмүүс өмгөөлөгч болгохгүй байх зохицуулалтыг энэ хуулиар хийж байгаа юм байна. Энэ хуулиар иргэн хүн анх удаагаа өөрийгөө өмгөөлөх эрхийг хуулиар олгож байгаагаараа онцлог. Энэ мэтчилэн уг хуулийн төсөлд сайн талууд олон харагдаж байна.

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар:

Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн өмгөөлөгчийн эрх үүрэг, эрхзүйг тогтоохоос гадна иргэдийн хууль зүйн туслалцаа авах мөн тухайн иргэн өөрийгөө өмгөөлөх эрхзүйн туслалцааг бий болгож байгаагаараа онцлог. Иргэн хүний хувьд санал хүсэлт, гомдол гаргах нь нээгдэнэ гэсэн үг. Мөн хууль шүүхийн байгууллагад буюу цагдаа, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн хоёр жилийн хугацаанд өмгөөлөгч хийхгүй гэж хориглосон. Нөгөө талаар шүүгчээс огцорсон, прокуророос халагдсан зэрэг ёс зүйн зөрчлөөр ажлаасаа халагдсан хүмүүс өмгөөлөгчийн шалгалт бүр өгөхгүй байхаар зохицуулсан. Энэ хууль батлагдсанаар өмгөөлөгчдөд тавигдах шаардлага нэмэгдэнэ. Мөн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ  нууцын зэрэглэлийг нэлээд хатуу зохицуулсан. Зөвхөн гурван үндэслэлээр нууцаа задална. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад орсны дараа  бүх хүн өмгөөлөгч хийх эрхтэй болдог. Энэ хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад ороод дараа нь дахин өмгөөллийн сонгон шалгаруулалтад орно. Энэ нь өмгөөлөгч болох ур чадвар, хандлага зэргийг нь шалгах шалгалт. Хэрэв энэ шалгалтад тэнцвэл хугацаагүйгээр өмгөөллийн эрхээ авна. Мөн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг Монголын өмгөөлөгчдийн холбоо олгоно. Ингэснээр төрөөс хараат бусаар ажиллах эрхзүй бүрдэнэ.

10 : 45
2019-10-18

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.10.18/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1. Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
3.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
5.Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
6.Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
7.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
8.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
10.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 14.Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
11.Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
12.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
13.Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би Өвөрхөнгайн эр хүн 2019-10-18 202.9.45.52

Допингчин бөх газрын тосчин болжээ. Удахгүй уранчин болно. Монгол улсаа зарна. Хүн хирээ мэдэхгүй дүрдээ итгэж олон мэргэжил эзэмших буруу даа. Ирэх сонгуулвд Өвөрхангайнхан дүүгээс нь болгоомжлоорой! Наадах чинь гарахгүй

Avatar

Зочин 2019-10-18 210.145.10.251

Chi ah duugeeree uls tord oroh ymar hereg bnaa!!! Nyamdorj chamaas ilyy medlegtei hyn

Avatar

zochin 2019-10-18 202.179.26.46

cheruulch ,buzar bas a*******n Nymdorj dald or

Avatar

зочин 2019-10-18 103.229.123.36

хөөе Сумьябазар сайдаа та ч газрын тос мэдэхгүй шүүдээ.

Avatar

Зочин 2019-10-18 182.160.1.202

Баасанхүү Монголын Төрд хэрэгтэй зайран юмаа. Харин Жавхлан, аварга Бат -эрдэнэ Сүхбат ….. нар хэрэггүй нөхдүүд.

Avatar

Зочин 2019-10-18 192.82.68.149

өмгөөлөгч, прокурорын талаар маш зөв ярьсан байна. прокурор эгэл жирийн иргэддээ энэрэнгүй хандах ёстой юм даа. юм л бол шорон!!! хүмүүст амьдрал хэрэгтэй шүү дээ

Avatar

ХУУЛЬЧ 2019-10-18 192.82.64.190

МОНГОЛД ПРОКУРОРЫГ ПРОКУРОР ШИГ БОЛГОЖ /,,,ТҮҮХЭН УЛАМЖЛАЛААРАА НУТГАРХАЖ НАМЧИРХАЖ , МЭДЛЭГҮЙ ЧАДВАРГҮЙ ,ТЭГЭЭД ЗАХРАН ТУШААХ ТОГТОЛЦООТОЙ,ХУУЛЬ ЁС ГЭДЭГЭЭ ДАРГЫН ЗАСАГЛАЛ ГЭЖ ЗАЛЬБАРДАГ ,МӨРДӨН БАЙЦААГЧ ХЭРЭГ БҮРТГЭГЧ НАРТАЙГАА ХЭРЭГ НАЙМААЛЦДАГ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ГЭХЭЭСЭЭ ХҮН БҮРИЙГ ХЭРЭГТЭН МЭТЭЭР ОЙЛГОЖ ХАРЬЦДАГ ӨӨРСДӨДӨӨ ӨЧҮҮХЭНЧ ХИР ХАЛДААХ ДУРГҮЙ ЯВЦУУ СЭТГЭЛГЭЭ,/ АЖЛЫН АРГА БАРИЛЫГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР,,,, / АНГААГДАХГҮЙ ДЭЭ,,,,,ТЭГЭЭД БӨГСНЫ БОЛОН ТОМОРДОГ ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ УЧИРТАЙ

Avatar

Зочин 2019-10-18 49.0.213.35

Газрын тосны талаар Нямдорж ч түйч мэдэхгүй, Эрэл Сумьяабар ч түйч мэдэхгүй

Avatar

Зочин 2019-10-18 202.21.96.134

Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сүүлийн 20 жил Оюунаа Батаа 2-ыг хайгаа биз дээ. Харин би энэ 2 хүнийг 2004 он гэхэд л нухуулсан гэж боддог, ийм нэртэй 2 хүний шарилыг далан давхарт хайхад олдох байх. Жон Кеннедийг алсан алахад бэлтгэгдсэн 3, 4 залуу 7 долоон жилийн дотор бүгд шалтгаангүй байдлаар амиа алдсан, улс төрийн аллагад оролцсон хүний амыг үдэхийн тулд хэргийг задруулахгүйн тулд шууд устгадаг юм биш үү. Зориг Монгол хэрэгтэй хүн байсан уу байсан, энэ 2 алуурчингаар Монгол дутна гэж үү,

Avatar

зочин 2019-10-18 124.158.88.62

МАНАНгийн Элбэгээгийн вэбсайт хилсээр хоригдож буй 3-ыг дандаа эсэргүүцдэг.

Avatar

Unshigch 2019-10-18 43.242.243.163

Saitiin ajilchid aldsiin bishuu baasanhuugiin ugiig uur huniih bolgood bichjee unshihaar tiim bn mun britva gej sahliin hutgiig bichdeg preitk gej ug bhgyi mongol ugee medeechee news iinheen

Avatar

номт 2019-10-18 192.82.78.97

Баасанхүү ч яах вэ их сургуулийн хуулийг гутлаа чирж яваад баттөмөр багшийг минь архиар угжсаар байгаад л үлгэн салган төгссөн мэдлэг чадвар муухан боловсон хүчин за сумъяабазар хэзээ газрын тос мэддэг болоо вэ хэхэхэхэхэхэхэ усны нэгдлийг мэдэх үү

Avatar

Зочин 2019-10-18 66.181.169.108

Энэ Баасанхүү гэж хогийн пиздуук байна аа. Хүн хэлмэгдсэн хилсээр шийтгүүлсэн гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа нөхөр шүү дээ. Хэний бөлдөгний үс царайлаад явдгийн болдоо.

Avatar

ЛО. ЮРА 2019-10-18 192.82.73.253

Сумъяабазар аа ЧИНИЙ НЕФТЬ МЭДДЭГ Ч ХАРИН Ч НЭГ ЛООЛОО БАЙХАА. ЭНЭТХЭГУУДИЙН НЕФТИЙН УЙЛДВЭР БАРЬДАГ Ч БАРАГ УЛГЭРИЙН АЖИЛ ШУУ.

Avatar

Зочин 2019-10-18 124.158.110.82

БААСАНХҮҮ ГЭДЭГ МЭДРЭЛ ЮМ ЮУ ХУЦААД БАЙНАА? ХҮН ХЭЛМЭГДСЭН БАЙВАЛ ЯАХ ЮМ? ХОРИГДОЛ ХҮН БИШ ЮМ УУ? ЗАЙЛ ЧИ

Avatar

ЛУ.БОЛДОО !!! ЗАХИАЛАГЧДЫГ ЗАРЛАЧИХ!!! 2019-10-18 122.201.24.91

БААСАНХҮҮ ХУУЛЬЧ ХҮН ТУЛДАА ДОТОРЛООД БАЙГАА !!! С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫН ЗААВРААР ХӨЛСӨӨР Ц.НЯМДОРЖ АЖИЛЛАН НИЙГМИЙН ТАРХИ УГААХ ЯВУУЛГАДАА ӨЧҮҮХЭН ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ , НЭЭНТЭГТЭЙ БАТЗАНДАН , БОЛД НАРЫГ АШИГЛАН ТУРХИРЧ БАЙГАА !!!

Avatar

zochin 2019-10-18 202.179.24.197

aluurchdiig monch ich ur udaan chaachaildag Nymdorj odoo chergee chulee, ug n bol chi bugdiig medej baigaa tegeed ene olon jil ich meden budilj oortoo mon ch ich aschig avsandaa . Odoo dald orj uz

Avatar

yab 2019-10-18 107.77.165.8

zzc zailyylax

Avatar

yabp tdldno/zopilgo 2019-10-18 107.77.165.8

xybiin chanartai yil ajillagaayabyylaagyi baix.
not personal,shynaxain cedel,xet davragch,

Avatar

зочин 2019-10-18 103.57.92.158

наад санал бодлоо кридд монголоор бичээч дээ. англи үсгээр зохих үсгийг орлуулж чадахгүй бүр галзуу хүний өдрийн тэмдэглэл аятай юм бичих юм.

Avatar

зочин 2019-10-18 103.57.92.158

наад санал бодлоо крилл монголоор бичээч дээ. англи үсгээр зохих үсгийг орлуулж чадахгүй бүр галзуу хүний өдрийн тэмдэглэл аятай юм бичих юм.

Avatar

backraund,Bolovcrolgyi xymyyc xereg xiideg 2019-10-18 107.77.165.8

davtan,onts ayultai,xymyyceer xalxabcuilcan baij bolzoshgyu,

Avatar

Зочин 2019-10-18 107.77.165.8

t

Avatar

Зочин 2019-10-18 202.126.89.217

Эрдэнэбат гэж прокурор нь намайг ажлаа өгсөний дараа ялтануудтай хүмүүс очиж уулзсан гэж хэлсэн.Одоо тэр 3 нь хэргээ хүлээхгүй.шинэ заавар тоглоомын дүрэм авсан.халаасныхулгайч ч том артай бол хэргээ хүлээхгүй..2003 оноос амгаланбаатар манай нөхөр лүү мессеж бичиж дарамтаодаг байсан гэж Содномдаржаагийн авгай хэлсэн гэж бгаа.

Avatar

mededgyei 2019-10-18 107.77.165.8

ubchtei chutguryydiin UBCHin xylgaich calgyi.

Avatar

yax be chutguroo 2019-10-18 107.77.165.8

mlrd youtubiin video xiideg UBCHin NI Bolomj xiideg UBCHin,mergejliin UBCHin dasmjiplaa

Avatar

Zailyyl 2019-10-18 107.77.165.8

mungu ugcun xyniig aldag jamtai,nyyr uguxgui xamgaaltaa sain xiigeed,xolbogdoxgyi baican NI deer,

Avatar

Зочин 2019-10-18 202.21.99.46

Menget iiig shuuh tsag n irnee yah uu

Avatar

алсан хүмүүс олсон 2019-10-18 77.247.181.165

Отгонбилэг алсан хүн шүү дээ ашиг сонирхолоосоо болж Зоригийг алсан. Тэгээд ч камер тавьчихаад сэжигтэн хүнийг барамталж байх тийм тэнэг хүмүүс хуягууд болон алуурчид мөн үү. Алсан хүмүүс захиалагчаа хэлнэ гэхээр кино хийгээд гаргаж суллах гэж байгаа санаа доо. Манай тангуул цагдаа тийм арчаагүй чадваргүй биш алсан хүмүүс олсон. Цаадуул нь кино хийж жижиг тавиад хэргээс мултрах гэсэн санаа. Багабанди бол мэдэж л байгаа.

Avatar

Зочин 2019-10-18 124.158.110.82

ЁСТОЙ МӨН СОЛИОРЧ БАЙНАА ЧИ. ОТГОНБИЛЭГ ТИЙМ ЮМ ХИЙХ, ХИЙЛГЭХ ХҮН МӨН ҮҮ?

Avatar

Зочин 2019-10-18 88.18.94.234

Баасанхүү чинь ийм харгис хэрцгий нөхөр байсан юм уу 😲

Avatar

Zochin 2019-10-18 202.21.105.186

Elbegdorjiin Sait Baasankhuu gedeg balai yumnii khelsen ugiig todruulj ireed l tavikh yum. Taarsan yumaa.

Avatar

Зочин 2019-10-18 103.57.94.142

Бааасанхүүд ииитгжх итгэл алга боллоо шүүүүүүүүү

Avatar

Irgen 2019-10-18 192.82.78.22

Baadanhuu balai.

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.128

ӨМГӨӨЛӨГЧ НАР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ МӨРДӨН БАЙЦААГЧ НАРТАЙ НИЙЛЖ ДАРАМТАЛЖ МӨНГӨ ГАРГУУЛААД, ТҮҮНИЙГ НАДАД ТӨДИЙГ, БАЙЦААГЧИД ТӨДИИЙГ, ШҮҮГЧИД ТӨДИЙГ, ПРОКУРОРТ ТӨДИЙГ ГЭЖ ХУВААРИЛААД ЗУУЧЛААД Л ЯВЖ БАЙДАГ ПАРАЗИТҮҮД

Avatar

мнэлэгт хэдэн сар болж байгааг нь хүмүүс гайхаж байна chihshig 2019-10-18 66.181.168.200

hen gaihaad yum boloo, humuusiin ner bairdagaa bolichuul yaasiin tee

Avatar

Зочин 2019-10-18 139.5.218.96

одоо тэгээд өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоонд давхар татвар төлөх үү?

Avatar

Зочин 2019-10-18 122.201.24.191

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуулийн байгууллагуудын хуучин (коммунист) тогтолцоог халах оролдлого хийсэн боловч Нямдоржнууд буцаагаад хуучинд нь оруулчихлаа!!! Үүнийгээ ойлгож байгаа ч юмуу үгүй юу, бүү мэд дээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж