2.735 кг алт хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

2.735 кг алт хилээр гаргахыг завджээ

2.735 кг алт хилээр гаргахыг завджээ

Замын- Үүд дэх гаалийн газраар энэ сарын 17-нд Монгол Улсын иргэн Т.Г нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ үйлдлийг нь гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж,  цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Сануулахад, өнгөрсөн есдүгээр сард зургаан кг алт хууль бусаар хил гаргах гэж байсан хоёр этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид илрүүлж байв.

Тэд зургаан ширхэг алтан гулдмай буюу 6 кг алтыг гадуур болон дотуур хувцсандаа нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил гарах гэж байгаад баригдсан юм.

Р.Ренчиндулам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж