Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа | News.MN

Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа

Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа

“Өсвөрийн аврагч-2019”  улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон сурагчид Онцгой байдлын “Албаны музей” болон НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр сургалт, арга зүйн төвийн эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчноос аврах ажиллагааны дадлага хийх, гал унтраах багаж хэрэгсэл ашиглах танхим, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхимуудад гамшгаас хамгаалах сургалтад хамрагдсан юм.

Төв, орон нутгийн шилдэг өсвөрийн аврагч сурагчид улсын аварга шалгаруулах тэмцээн оролцож, аваргуудаа шалгаруулахын зэрэгцээ гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж