“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон сурагчид Онцгой байдлын “Албаны музей” болон НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр сургалт, арга зүйн төвийн эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчноос аврах ажиллагааны дадлага хийх, гал унтраах багаж хэрэгсэл ашиглах танхим, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхимуудад гамшгаас хамгаалах сургалтад хамрагдсан юм.
Төв, орон нутгийн шилдэг өсвөрийн аврагч сурагчид улсын аварга шалгаруулах тэмцээн оролцож, аваргуудаа шалгаруулахын зэрэгцээ гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ