Зөөвч-Овоогийн ирээдүй | News.MN

Зөөвч-Овоогийн ирээдүй

Зөөвч-Овоогийн ирээдүй

-МОНГОЛ УЛСАД ГЕОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ-

Дэлхийн ураны салбарт сүүлийн 20 жилд нээгдсэн хамгийн  том орд Монголоос илэрсэн тухай дуулиан хэдэн жилийн өмнө гарсныг уншигч Та мартаагүй байх. Олборлогдоогүй байгаа ураны ордын хувьд дэлхийд дээгүүрт бичигдэх Зөөвч-Овоогийн энэ ордын нөөцийг 67.7 мянган тоннтой тэнцэнэ гэж Олон улсын атомын энергийн агентлагын 2016 оны ураны Улаан номд тэмдэглэжээ. Харьцуулахад, сургийг нь сонссон Мардайн ордоос 20 дахин их нөөцтэй гэсэн үг. Дашрамд хэлэхэд, Зөөвч-Овоо нь стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад багтсан байдаг.

Зөөвч-Овоогийн ордыг ураны хайгуулын Кожеговь компани нээжээ. Кожеговь нь Францын Орано буюу бидний “АРЕВА” гэх нэрээр нь сайн таних дэлхийн ураны салбарын гигантын хөрөнгө оруулттай компани юм. Тэд манайд 20 гаруй  жил геологи хайгуулын ажил явуулахдаа ураны хоёр ч орд илрүүлсэн. Үүний нэг нь Зөөвч-Овоо, нөгөөх нь Дулаан-Уул юм. Дорноговь аймгийн нутагт байрлах, хоорондоо 30 километрийн зайтай тус хоёр ордоос уран олборлож, шар нунтаг гэх байгалийн ураны хүдрийн концентрат экспортлох хүлээлт бий.

Ирээдүйтэй төслийн эгнээнд зүй ёсоор бичигддэг Зөөвч-Овоог эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэл тэмүүлэл уул уурхайн салбарынханд байдаг. Харамсалтай нь ойлголтын зөрүү, мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалан зарим нэг уул уурхайн эсрэг үйл ажиллагааг дэмждэг хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй тулгарсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Тухайлбал, салбарын мэргэжилтнүүд Монгол улсаас экспортлогдох  эцсийн бүтээгдэхүүн болох шар нунтагт цөмийн гинжин урвалыг эхлүүлэхэд шаардагдах тогтворгүй изотоп U-235  маш бага хэмжээгээр агуулагдаж байдаг тухай хэлж байна.  U-235  изотопын хэмжээг нэмэгдүүлэх өндөр технологийн баяжуулалтын дамжлагаар орсны дараа л цөмийн цахилгаан станцуудад ашиглах цөмийн түлш гарч ирнэ. Харин Монгол улсаас олборлож, экспортлох шар нунтгийг  өөр оронд  цөмийн түлш боловсруулдаг үйлдвэрт түүхий эд болгон ашиглана.

Энэ талаар МУИС-ийн зөвлөх профессор Н.Норов байгалийн уран нь зөвхөн альфа цацраг ялгаруулдгийг онцлоод ердийн бичгийн цаасыг ч нэвтлэх чадваргүйг тайлбарлаж байна. Тиймдээ ч байгалийн ураны нөлөөлөл харьцангуй бага тул нэг бүрийн хамгаалах хэрэгсэл  өмсөөд л ажиллаж болдог юм байна.

Харин олон нийтийн сүлжээнд байгалийн ураны олборлолтыг эсэргүүцэгчид цөмийн цахилгаан станцын ашиглалтын үеийн аймшигт ослуудыг эш татаж байна. Харьцуулахад цөмийн цахилгаан станцад болсон ослоос (Чернобыль, Фукушима) айж ураны ордоо олборлохгүй байх нь ухаалаг утас дэлбэрэхээс айж зэсийн ордоо ашиглахгүй байхтай адил гэж  профессор Н.Норов тайлбарласан юм.

Байгалийн ураны хүдрийн конценратыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч худалдан авснаар тухайн бүтээгдэхүүн олборлогч орны биш харин худалдан авагчийн өмчлөлд шилждэг юм. Тиймдээ ч цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчид ашигласан түлшнийхээ менежментийг ч мөн хариуцдаг гэсэн үг.

Ямартай ч Зөөвч-Овоо ордыг илрүүлсэн нь  Монголыг ураны нөөцөөрөө дэлхийд 12 дугаар байрт жагсахад жинтэй хувь нэмэр оруулж, манай улсыг стратегийн ач холбогдол бүхий энэхүү металын олборлолтоор тэргүүлж болохуйц  улсуудын  нэг болох бүрэн боломжтойг харууллаа. Бид үүнийгээ зөв ашиглаж чадваас  Зөөвч-Овоогийн орд Монголын эдийн засагт чамгүй нөлөө үзүүлэх нь тодорхой бөгөөд ирээдүйд Монгол улс ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэх байр суурьтай ч болох бүрэн боломж байгаа юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-18 192.82.72.100

Одооноос л олборлолтын хуулиа цэгцлэхгуй бол ОТ шиг юм болно шуу!

Avatar

иргэн 2019-10-18 132.188.1.23

Уул уурхайн олборлолтыг хязгаарлаачээ, авилгачидаа. Тархины тураалтнуудын амар хялбар амьдрах хүслийг битгий өөгшүүлээч.

Avatar

Юм үзсэн ах 2019-10-18 83.137.6.180

Уул уурхайгаа зөв ашиглдаг бол манай Монгол шиг баян улс ховор байх байсан хэдхэн шуналтай нөхөдүүд л хөлжиж баяжих шив дээ болдог бол бүх уул уурхайг зогсоож байгаад эхлээд засаг төрийг үндэсээр нь цэвэрлэх ажил л хамагаас чухал байх юм даа Монгол түмэн минь

Avatar

Юм үзсэн ах 2019-10-18 83.137.6.180

За одоо зүгээр больж үз 20-30 жил хамаг байдгаа л ухаж гаргаад өөдлсөн юм үнэн алга үр хүүхэд ач гуч нартаа үлдээе

Avatar

Зочин 2019-10-18 103.26.194.194

Орос Казахстаны тагнуулууд, тэдэнд худалдагдсан Босоо Монгол мэтийн новшнууд энэ ажилд их л гай болно доо.

Avatar

Зочин 2019-10-18 202.131.227.30

Гэрээгээ сайн хийгээд ашиглах хэрэгтэй Монгол ашгийн тал хувийн авах хэрэгтэй

Avatar

Монгол Эр 2019-10-18 185.209.176.29

Ашиглах хэрэгтэй. Алийн болгон Хятад эзнээ саунд жаргаадаг Босоо хөх Монголын новшнууд, Оросоос санхүүждэг элдэв янзын байгаль орчны нэртэй хөдөлгөөнүүдээс айж явах юм бэ

Avatar

Anhaar 2019-10-18 202.131.230.162

Badrah enegry 34% mongol, 66% gadniih bolson bn. uil ajillagaa ehlehees umnu uuniig zasah heregtei

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.47

мардай шиг хот босгох ч яум билүү

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.47

гадаад мэдээг үзээд байхад цөмийн цахилгаан станц минут тутам хувьсаад байх яум

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.47

услада компаны шидэт дэрний үйлчилгээг улаанбадрах сумынханд хүргэж буян болооч

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.47

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум

Avatar

Зочин 2019-10-18 64.119.20.121

Газрын гүнд нь ашиглах хэрэгтэй.

Avatar

Tr 2019-10-18 103.229.123.119

Яаж? Та тийм технологи сэдчихээ юу? Мэдэхгүй бол дуугаа тат.

Avatar

21 2019-10-18 202.55.191.130

MONGOL ULS URANAAS HOL BAIH HREGTEI NAAD FRANCE IIN ATGAGA SANAANA OLSON GAZAR N HORIIG N BULNA GDEG TIIM GEREE BAIGUULNA NADAD ITGEEREI TIIM HOG BAIGAA SHOO

Avatar

Зочин 2019-10-18 49.0.213.35

Тэрийг ухуулж сэндчүүлж огт болохгүй, цаад гадныхан чинь лицензийг нь хятадад зарчаад л алга болно, харж л байгаарай

Avatar

zochin 2019-10-18 122.201.23.84

ер нь түүхий нүүрс түлдэг дулааны цахилгаан станцаа атомын цахилгаан станцаар солих цаг болсон шүү. Европ АНУ тэр чигээрээ л атомын хямдхан цахилгаан эрчим хүч хэрэглэж байна шүү дээ. Манайхан одоо юм л бол Чернобил, Фүкүшимаг яридагаа болих хэрэгтэй. Бид өдөр бүр лазерийн принтер, эхо ашигладаг болсон. Хамгийн дэвшилтэд технологоо зөв аюулгүйн дүрмээ чанд сахиж, ашиглаж сурах хэрэгтэй байна. Яагаад гэвэл агаар бохирдуулахгүй, хямдхан учраас

Avatar

21 2019-10-18 202.55.191.130

Zass yu ch mdehgui ** n**** baina shdei chi atomiin tsahilgaan stantsiig barikh manaid yamar ch bolomjgui

Avatar

Иргэн 2019-10-18 64.119.24.236

Энэ Норов гэдэг нөхрийг " золигт " гаргах гээд байнаа даа.

Avatar

мгл 2019-10-18 64.119.20.69

ахиад л гадны омч болчихжээ,гутамшиг!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж