Замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын хурдыг хянах төхөөрөмжийг удахгүй суурилуулна хэмээн ОХУ-ын Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын тэргүүн Михаил Черников Autonews-т мэдээлсэн байна.
Шинэ төхөөрөмж нь автомат удирдлагатай, шинэ үеийн дэвшилтэт төхөөрөмж байх ажээ. “Кордон.Про-М” нэртэй уг төхөөрөмжийг Екатеринбург хотноо зохиогдсон “Дорога-2019- үзэсгэлэнгийн үеэр олонд танилцуулсан байна. Төхөөрөмжийг Оросын инженерүүд зохион бүтээжээ.
Уг төхөөрөмж 300 хүртэл километрийн хурдыг хэмжих чадвартай. Өөрөөр хэлбэл, маш хурдтай машины хурдыг тодорхой хэмжиж чадна хэмээн Михаил Черников хэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ