Оросуудын 30 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Оросуудын 30 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг

Оросуудын 30 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг

Судалгаанаас харахад Оросын иргэдийн 38 хувь нь нийтийн тээврээр зорчих дургүй яагаад гэвэл жолооч нар нь дэндүү бүдүүлэг хэмээн хариулжээ. Харин 30 хувь нь нийтийн тээврээр тогтмол зорчдог болохыг Авто Mail.ru байгууллагаас хийсэн судалгааны дүн харуулжээ.

Судалгааны нэг сонирхолтой үзүүлэлт нь замын түгжрэлтэй үед машинаасаа автобус, эсвэл метронд шилжин суудаг хэмээн 37 хувь нь хариулсан байна.

Нийтийн тээврээр зорчдог хүмүүсийн 30 хувь нь тогтмол буюу өдөр бүр гэж хариулсан бол 18 хувь нь долоо хоногтоо хэдэн удаа, 16 хувь нь сардаа хэдэн удаа гэжээ. Нийтийн тээврийн ямар хэрэгслийг сонгодог вэ гэсэн асуултад 28 хувь нь автобус, 26 хувь нь метро, 17 хувь нь чиглэлийн такси сонгодог гэжээ.

Нийтийн тээврийг яагаад сонгодог вэ гэсэн асуултад 43 хувь нь хямд учраа, 38 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, эсвэл машинаа засварт өгсөн үед, 28 хувь нь яарсан үедээ гэсэн байна.

Нийтийн тээврийн дутагдалтай талыг нэрлэнэ үү гэсэн асуултад бараг тал хувь нь буюу 54 хувь нь өвөлдөө хүйтэн, зундаа халуун байдаг, 38 хувь нь жолооч нар нь бүдүүлэг, 31 хувь нь цагийн хуваарийн дагуу явдаггүй гэж дүгнэсэн байна.

Судалгааг 2019 оны наймдугаар сарын 15-22-ны хооронд 4154 хүнийг хамруулан хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж