Хотын төрсөн өдрөөр Налайхын замыг нээнэ | News.MN

Хотын төрсөн өдрөөр Налайхын замыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Хотын төрсөн өдрөөр Налайхын замыг нээнэ

Хотын төрсөн өдрөөр Налайхын замыг нээнэ

Налайх-Чойрын 20.9 км автозамын ажлын явцын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

Налайх-Чойрын автозамын бүтээн байгуулалтын ажлын явц хэр явж байна вэ?

Миний хувьд энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна.  2019 оны 04-р сард эхэлсэн  ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж байгаа. Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж, 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл гэж харж байна.

Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна.

Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь “нэгдүгээр зэрэглэл”-ийн гэх хоёр дахь зам гэдгээрээ онцлог.

Иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамд U-turn буюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болсон. Автозамын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан гэж хэлж болно.

Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулагагүй малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгсөн. Ингэснээр малаас шалтгаалсан зам тээврийн осол буурах юм.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-18 202.21.108.99

Дууссан бол цаг алдалгүй нээгээчээ, 24 цагаар өдөр шөнөгүй ажилуулчихаад төрсөн өдрөөрөө нээнэ гээд балайраад сууж байх уу?

Avatar

Зочин 2019-10-18 202.179.27.232

ТЭГЭЭД ТЭР ТӨРСӨН ӨДӨР НЬ ХЭЗЭЭ ЮМ БЭ ДЭЭ

Avatar

Зочин 2019-10-18 122.201.24.191

Зун наадам амралт гээд нэлээд цаг алдсан даа, эд нар!!! Хотын дарга Амарсайхан л өөрөө байн байн очиж шаардаж байж өдий зэрэгтэй яваа юм!!! Манайхан мөн хайнга, назгай шүү!!!

Avatar

зочин 2019-10-18 64.119.22.144

Удахгүй эвдрээд байхгүй бол болж дээ

Avatar

Зочин 2019-10-18 49.0.213.35

Жидүүчин хүүкийн шоу

Avatar

Зочин 2019-10-18 202.131.225.197

Хотын төрсөн өдөр нь хэзээ вэ?

Avatar

Зочин 2019-10-18 64.119.27.128

Юун налайх чойр. Тэнэг юмнууд. Юү бичээд бга юм. Уб-налайх бишүү

Avatar

Ажлаа мэддэг юм болов уу? Ийм юм яриад л байх юм 2019-10-18 202.21.100.210

Налайх-Чойрын зам хотын төрсөн өдөрт ямар хамаа байна аа?

Avatar

Болжээ 2019-10-18 202.179.24.193

Өчигдар Налайх яваад ирлээ. Налайх зүг рүүгээ талд нь засмалаар явчихаж байна. Сайхан өргөн зам болох нь. Зорчих хэсгээс бусад зүйлс бол яагаа ч үгүй байна лээ. Гэхдээ бүр толийсон жигд биш юм, зарим газао овгор гүдгэр байх юм. дахиж өнгө асфальт хийх юм болов уу, ингээд болж байгаа юм болов уу.

Avatar

зочин 2019-10-18 202.179.27.107

1-р зэрэглэлийн 1 дэх зам хаана байнаа.

Avatar

Зочин 2019-10-18 202.179.25.110

нарны зам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж