Дэлхийн хамгийн хурдан шоргоолж

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хурдан шоргоолж

Дэлхийн хамгийн хурдан шоргоолж

Сахарын цөлд дэлхийн хамгийн хурдан шоргоолж амьдардаг болохыг Германы Ульмийн их сургуулийн энтомологчид олж тогтоожээ. Секундын дотор тэд метрээс илүү зам туулдаг байна. Энэ талаарх судалгааг “Journal of Experimental Biology” сэтгүүлд нийтэлжээ.

“Cataglyphis bombycina” шоргоолж нь Алжир, Египет, Ливи, Марокко, Тунис зэрэг улсад түгээмэл тохиолддог байна. Амьтдын аюул заналхийллээс болж шоргоолжнууд үүрнийхээ гадна өдөрт арав хүрэхгүй минут “нарладаг” бөгөөд агаарын температур нэмэгдэх үед  л газрын гадарга дээр гарч ирдэг аж.

Сахарын шоргоолж нь бусад шавьж, жижиг амьтдын цогцсоор хооллодог. Мөнгөлөг үстэй бөгөөд энэ нь тухайн шоргоолжийг 70 градусын халуунд ажрахгүй байх боломж олгодог байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж