Филиппиний Ерөнхийлөгч мотоциклиэсээ унаж бэртжээ | News.MN

Филиппиний Ерөнхийлөгч мотоциклиэсээ унаж бэртжээ

Филиппиний Ерөнхийлөгч мотоциклиэсээ унаж бэртжээ

Филиппиний Ерөнхийлөгч мотоциклиэсээ унаж бэртжээ

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте аравдугаар сарын 16-ны Лхагва гаригийн орой Малакананг ордонд мотоцикль унаж байгаад гэмтжээ. Түүний дотны туслах, сенатор Бонг Го аравдугаар сарын 17-ны Пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тус ордонд Ерөнхийлөгч аюулгүйн албаныхны хамт байх үед осол гарсан талаар мэдэгдсэн байна. Тэрбээр “Ерөнхийлөгч гуяндаа хөнгөн гэмтэл авсан” гэж нэмж хэлжээ.

Ерөнхийлөгчийн Аюулгүйн албаны дарга Жозе Ниембра "Дутерте мотоциклиэс унаагүй гэж мэдэгдсэн аж. Гэвч Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сальвадор Панело “Дутерте мотоциклиэсээ унасан” гэсэн мэдэгдэл хийсний дараа тэрбээр аргагүйн эрхэнд "хүлээн зөвшөөрчээ".

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сальвадор Панело өдгөө 74 настай Дутерте гэнэт жолоодлогоо алдаж, мотоциклиэсээ унасан хэмээн мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн аюулгүй албаны дарга Хосе Ниембрагийн тайлбарласнаар, Дутерте мотоциклиэ зогсоолд тавих гэж байгаад унасан бөгөөд хоёр гутал нь сугарч унасан байжээ.

Эх сурвалж: RAPPLER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-18 49.0.213.35

Баяр хүргэе муу цуст дарангуйлагч

Avatar

Зочин 2019-10-18 49.0.213.35

Хохь нь,

Avatar

popshude 2019-10-18 185.130.44.108

hurelsuhiig duriadag hun bas baidag l ym bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж