Нураах бодлого түүхгүй болгох вий ! | News.MN

Нураах бодлого түүхгүй болгох вий !

Нураах бодлого түүхгүй болгох вий !

Нураах бодлого түүхгүй болгох вий !

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Клечески “Гайхалтай фасад, нүд алдам интерьертэй Монголын үндэсний номын сангаар дахин зочилж, эртний дөрвөлжин үсгийн ойд зориулсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо” гэж твиттер хуудсаараа жиргэсэн нь Монголын эрх баригчдын соёлын өвд хандах хандлага, үнэлэмжтэй жишвэл тэнгэр, газрын зөрүү ажээ.

Манайханд хуучин барилгаа нурааж, шинээр барих нь соёлын өвөө хамгаалж байгаа сайн төрийн бодлого болж бууж буй бол  гадаадынханд хуучных нь архитектур шийдлээр авч үлдэх нь соёлын хосгүй өвөө хойч үедээ үлдээх төрийн зөв жишиг болж байна.

Хөгжлийн, соёлын, боловсролын ялгаа энэ болов уу.

Хэдхэн хоногийн дараа нийслэлчүүд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэнэ. Он цагийн хэлхээсээр өндөр нас ч суурин соёл иргэншилд шилжсэн цаг тооллоор хөөж үзвэл богино. Сүм хийдүүдийнхээ ихэнхийг нурааж, үзэх балгас ч үгүй болсон монголчуудын хувьд 1930 оноос хойш баригдсан Байгалийн түүхийн музей, Дуурийн театр, Драмын театр, Үндэсний номын сан гэсэн арван хуруунд багтах хэдхэн барилга л Улаанбаатар хотын орчин цагийн үүсэл хөгжлийн түүх, соёлын өв болж үлдсэн нь энэ юм. Барилга бүр өөр, өөрийн архитектурын шийдлээр баригдсан ч Монгол гэрийн баганыг билэгдэж барьсан баганат байгууламж гэдгээрээ онцлог аж.

Засгийн газраас дээрх дөрвөн барилгыг нураах жагсаалтад багтаасан нь өнгөрсөн хугацаанд олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, Save Museum буюу соёлын өвийг хамгаалах хөдөлгөөнийг төрүүлж амжсан ч тавьж буй шаардлагынх нь дагуу төр энэхүү соёлын үнэт өвийг анхны хэв шинжийг нь хадгалаад сэргээн засварлана гэх амлалт өгөөгүй л байна.

Уг нь бол салбарын сайд нь ч, урлаг, соёлынхон ч дуугаа нэгтгээд архитекторуудын хэлээд байгаачлан хүчитгэх, нүүрэн фасадыг нь авч үлдэн барих зэрэг олон арга хэмжээ авч болох ч зөвхөн нураахаас өөр аргагүй гэдгээр асуудалд хандаж буй нь Монголын нийслэлийг дурсах түүх, өвлөх соёлын өвгүй болгох л алхам руу л хөтөлсөөр…

Хэдийгээр монголчуудад Египет улстай энэ зэрэгцэх хэдэн мянган жилийн түүхтэй пирамид байхгүй ч тус улс пирамидаа нурж байна гээд манайхан шиг буулгаж, шинээр барьсан бол дэлхийн сая, сая жуулчин нууцыг нь тайлах сонирхолд хөтлөгдөн, зорихгүй л байсан болов уу.

Улаанбаатар хотод баригдсан эдгээр барилгуудыг түүнтэй жиших аргагүй ч тэр хэмжээнд үнэлүүлж чадах эсэх нь монголчуудаас л хамаарна. Барилга бүр өөр, өөрийн түүх хүүрнэдэг. Гунигтай хэдий ч өнөөдөр монголчуудад сургамж үлдээсэн барилгын нэг нь  Сүхбаатарын талбайн өмнө байрлаж байсан Улсын филармонийн байрыг нурааснаар Монголын анхны түүхэн уран сайхны кино “Цогт тайж”-ийн хөгжим бичигдсэн түүх бүдгэрчээ. Энэ тухай эдүгээ Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хуучилж, харамсан дурсаж сууна. Хэрвээ энэ хүн өнөөдөр амьд сэрүүн байгаагүй бол Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, дэлхийд алдартай удирдаач Ж.Чулуун агсан тус байшингийн хоёрдугаар давхарт, зүүн талаасаа хоёр дахь цонхны цаана сууж “Цогт тайж” киноны хөгжмийг бичсэн тухай, тэр өрөө байшингаасаа ч үнэтэй тухай, нэгдүгээр давхарт нь “Жаргаах зүрхэн” дууны хөгжмийг бичсэн Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай Монголын хөгжмийн зохиолчдын холбооны контор хийгээд даргаар нь 24 жил ажилласан тухай бидний хойч үе ч мэдэж байх ёстой энэ үнэ цэнэтэй дурсамжуудыг хэн өгүүлэх байсан бэ. Хуучин гээд буулгадаггүйн учир нь байшин бүхэн өөрийн гэсэн амьдралтай, түүн дотор хүмүүс бүтээж, түүх бичигдсэн учраас төр нураах бус хамгаалах ёстой юм.

Барилга баригдахдаа ч өөрийн түүхийг бичилцсэн байдаг. Жишээ нь, Үндэсний  номын сан нь Монголын Улсын үндэсний хэмжээний номын сангийн зориулалтаар барьсан анхны барилга бөгөөд барилгын ажилд 1946-1947 онд 200 орчим олзлогдсон япон цэргийг дайчлан оролцуулж байсан түүх байна.

Хэрвээ энэ бүхнээ нураавал ой санамжаа, түүхээ л устгаж буй хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, хөгжил гэдэг зөвхөн  шинээр барилга барьж, үнэтэй машин унаж, үнэтэй байранд амьдарч, үнэтэй гар утас хэрэглэж, брэндээр гоёхыг хэлдэггүй юм, өмнөх зуунд бүтээсэн түүх соёлоо хамгаалж, чадаж байгаа эсэхээр хэмжигддэг боллоо. Дэлхийн глобалчлалаас үндэстнийг тодотгох үнэт зүйл нь өв соёл.

Харин Монголын улстөрчдөд өв соёлоос илүү үнэтэй машин л гангараа болж байна даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн бичээч 2019-10-18 202.179.25.62

Гарц маш амархан юм.Хуучин түүхт барилгуудаа хөрөнгө хаяж бөхөтгөөд уг газруудынхаа харьянд хуучин зориулалтаар нь ашиглахын зэрэгцээ одоо төлөвлөөд байгаа шинэ,том,мөн адил загвартай барилгуудаа одоо төлөвлөөд байгаа газрууддаа бариад нэр бүхий соёлын газруудаа оруулчих хэрэгтэй.Монгол шиг өргөн уудам нутагтай улс энэ дөрвөн байшинг хэдэн зуун жил хадгалсан ч тойвшаах болоогүй.Нурааж болохгүй.Хэрэв нураах болбол хамгаалах хэрэгтэй.Сталины хөшөө биш шүү дээ.

Avatar

Хүннү 2019-10-18 202.179.26.134

Цагаан гантиг, алтан шаргал ордонгууд байж болно хамгийн гол нь энэ загварыг нь өөрчлөөд хэрэгүй. Орчин үеийн зураг үүнд зохихгүй, муухай… Урлагийн театр учираас гадна дотоно нь тансаг байх ёстой.

Avatar

Хүннү 2019-10-18 202.179.26.134

Хэзээ баригдсан нь хамаагүй гол нь уран барилгын хийц маяг байх ёстой. Энэ барилгууд орчин үеийн өндөр, нам шилэн барилгуудаас илүү үзэмжтэй харагддаг. Гэхдээ он удаан жил болсон учираас муудаж байна. Иймд нураагаад суурин дээр нь энэ хэлбэр загвараар нь доороо зогсоллтой хэдэн зуун жилийн настай барилга барьж болно. Энэ загварыг нь өөрчлөхгүй зураг төсөл хийх хүн байна уу. Юмыг сайжруулах хэрэгтэй баганаыг нь цагаан чулуугаар хийдэгч юмуу…доошоо 2 давхар, төмөр бетонон хийц ч юмуу…

Avatar

Зочин 2019-10-18 202.55.188.36

Соёлын ѳв гэсээр хотоо балгас болгох вий.

Avatar

Зочин 2019-10-18 66.181.188.244

nud aldam gj helehgui

Avatar

Зочин 2019-10-18 202.179.22.107

Улаанбаатар хотын 380 жилийн ойн өмнө хотын анхны 2 давхар модон барилгыг хэдэн жил буудал, солонгос хоолны газраар ашиглаж байгаад нурааж устгалаа. Одоо тэр газар дээр буудал нэртэй янханы газар, баар нэртэй хар тамхичдын үүр л баригдах байх даа.

Avatar

Зочин 2019-10-18 202.21.112.218

Энэ нураалгахгүй гээд байгаа хүмүүс хүний амь үрэгдвэл хариуцлага хүлээхүү. европийн барилгууд үнэхээр сайн материалаар чанартай баригдсан байдаг гэсэн. Харин манай барилга барьж сураагүй хүмүүс муухан технологиор барилгын материал хомс үед арвилан хэмнэж барьсан барилгууд үнэхээр нурах аюултай. Тухайн үед цемент хэмнэсэн дарга нар шагнуулдаг байсан цементийг нормоос бага хийдэг, дээр нь голын гөлгөр хайрга ашиглаж том барилгуудыг барьж байсан тул битоны чанар, шаварлагын чанар муу байсан.

Avatar

Gan 2019-10-18 119.40.98.162

Үндэсний уран барилга гэвэл сүм хийд байх. Хагас зууны өмнө оросуудаар бариулсан эсвэл зургийг нь гаргасан барилгууд яахаараа түүхэн уран барилга болох вэ. Түүхэн барилга гээд баахан шавар барилгаар яах гээд байна. Харин одоо барих барилгаа жинхэнэ уран барилга болгосон нь дээр

Avatar

Зочин 2019-10-18 64.119.20.121

Хотыг балласан хүмүүс архитекторууд өөрсдөө шүү. Эвлэлийн дарга нь Хотын ерөнхий архитектор болдог, дүүрэг бүрд архитекторууд сууж энэ балайг хийсэн.

Avatar

Нүд чих 2019-10-18 202.126.89.126

онд хотын захирагч байсан нөхдүүд хариуцах ёстой.Дэндүү дэндүү гэхэд үнэхээр дэндүү юм болгосондоо.Сургууль цэцэрлэггүй хороолол ухааны шавсан барилга барьж, хотын түгжрэлийг жинхэнэ утгаар хөгжүүлсэн тэд.Өглөө өдөр бүр машинаараа хүүхдүүдээ сургууль,цэцэрлэгт хүргэх гэж түгжрэлд цагаа өнгөрөөнө.Энэ бол хотын захирагчийн буруу.Эзэд нь тодорхой.

Avatar

Зочин 2019-10-18 202.126.89.126

Нүд чих.Хуучны архитектурын төлөвлөлт сайтай,үндэсний онцлогтой түүхт барилгуудыг нураах шийдвэр буруу.Бүхэл бүтэн соёлын биет түүх.Хөгжилтэй,ирээдүйгээ хардаг улс орнууд ийм түүхээ ургадаггүй.Манайх хот төлөвлөлтөө зөрчиж, эрх мэдэлтэй дарга нар газраа зарж, өөрсдөө хувиа бодож муухан хийц маягтай орон сууцыг зай завсаргүй барьж,мөнгөний хойноос улайрснаас болж шинээр олон түмний соёл үйлчилгээний барилга барих газаргүй болсны гай ийм байдалд хүргэж байна.Үүний бурууг хүлээх эзэн бол.2000-2012

Avatar

Зочин 2019-10-18 202.126.88.211

ӨРӨНД БАРИГДАЖ ДЭЛХИЙН АДГЫН ОРОН БОЛСНОО МЭДЭЖ БАЙЖ БУРЦГАА !!! ӨРГҮЙ БОЛООД ОЛОН ЮМ ЯРЬЖ БАЙ !!! ЛУЙВАРЧИДАА !!!

Avatar

g 2019-10-18 49.0.212.36

зохиогч нь архитектор байгууламж нь архитектур шүү зөв бич зөв шалга болор дуран

Avatar

ХУУЛЬЧ 2019-10-18 192.82.64.190

УСТАГА НУРАА ГЭХ ЗҮҮНИЙ НЯЛХСИЙН ӨВЧИНӨӨР ӨВЧИЛЖ ,НҮҮДЭЛЧИН АХУЙГААР СЭТГЭДЭГ ХҮНД 1946-1959 ОНУУДЫН БУЮУ 20-Р ЗУУНЫ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЯАМАЙ БАЙНА ДАА,,,,,,,?? МАХН ТҮҮНИЙ ТӨР ЗАСГИЙН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАРИЛГА,БАЙШИН ӨНӨӨГИЙН МАНЫН УДИРДЛАГА,ТӨР ЗАСАГТ МУУХАЙ ХАРАГДАЖ СЭТГЭЛД НЬ ӨТ МЭТ САНАГДАХ НЬ АРГҮЙ ДЭЭ ,,,,,, ТЭД ЧИНЬ ЖИНХЭНЭ АРДЫН,ЖОЛООЧЫН БАС БУС ХҮНИЙ ХҮҮХЭД ЮМ ЧИНЬ,,,,,???

Avatar

Зочин 2019-10-18 202.180.218.37

Олон жил байгалийн түүхийн музейн захирал хийж байгаа Н.Зоригтбаатар гэж луйварчин энэ барилгыг нурааж газрыг нь зарах ганц зорилготой ажилласан. Энэ луйварчинг шалгах шаардлагатай

Avatar

Зочин 2019-10-18 211.36.131.172

нураахгүй тэгээд яах гээд бгаан. талбайн ашиглалт сайтай, газар доорхи мшины талбайтай, орчин үеийн барилга барьсан нь дээр шүү дээ. эсвэл мшин тавих зайгаа булаацалдаад нохой шиг уралцаад, хуучин байрилгатайгаа өмхийрөөд үлдмээр бгаа юум бна л даа энэ хэдэн өвөө нар

Avatar

Зочин 2019-10-18 103.14.38.136

Энэ хэдхэн байшинг нураагснаар машины зогсоолын асуудлаа шийдэх үү? Дээд үеийнхэн маань бүх хуучин барилга байгууламжаа нураачихаад, бид түүх, соёлгүй мэт болчихжээ, энэ алдаагаа давтах уу? Нэг л гэгээн цагаан өдөр энэ нутагт монголчууд амьдарч байсан баталгаа хаана байна гэдэг асуудал босно доо. Тэрүүнд бэлдэж бүх соёлын өвийг маань устгаж байгаа бодлого биш биз?
Тун удахгүй чи ч гэсэн өвөө болно, тэгэхдээ харамсахгүй байхаар л байгаарай даа

Avatar

Мягмарнаран 2019-10-18 120.142.31.147

Энэ АН -хан хэзээ ийм хайртай дуртай уян зөөлөн болчихвоо. Ард түмнийг түүхий нүүрсэнд нь буцаан угаартуулах гэж зүтгээд байсан. Одоо матрын нулимс гаргаж жүжиглэн хэдэн сосл урлагынханыг хүйтэн давчуу хага бут үсэрсэн байшинд нь нурааж дарж а**х нь дээ. Ийм муусайн ажлын садаа ардчилсан жоомнуудыг няц гишгээд цаашаа яв.

Avatar

Нураахыг эсэргүүцэж байна 2019-10-18 64.119.24.19

Шинээр барих газаргүй болтол газар зарсан луйварчдаас газраа эгүүлэн авсугай

Avatar

БАРЛАС 2019-10-18 103.216.196.5

ЭБИ-н хөрөнгөөр бүтсэн энэ сайт ,,ӨС буюу ӨДРИЙН СОНИН улс орныг дандаа доош нь хийж гутааж доромжилж байх даалгавар эзнээсээ авдаг уу? 60-70жилийн өмнө байшин барьж байсанг одоо техник технолиг хөгжсөн үед ЯГ ТҮҮН ШИГнь жаахан томруулаад хийж чадах чадвартай болсон шүү? ЕВРОПЫН ЭРТНИЙ БАРИЛГУУД ЭНЭ ХЭД ШИГ ТҮҮХИЙ ТООСГО БУЮУ ЗУУРСАН ШОРООГООР БАРИАГҮЙ ӨНДӨР ТЕХНОЛГООР БАТ БӨХ БАРЬСАН БАДГИЙГ СУДАЛЖ МЭДЭЖ БАЙЖ БУРАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХЭДЭН БАРИЛГАД ТҮҮХ ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛ ЗОХИОХ ГЭЭД Ч ЮУ Ч

Avatar

Зочин 2019-10-18 103.57.93.204

Олон жил болсон барилгууд нь хөрсний өөрчлөлт , барилгынх нь материалын хөгшрөлт , мөн хийцээс хамаарч сллт өгөх, хагарах тохиолдол гардаг нь элбэг байдаг , Тэр бүрийг үндэслээд нураагаад байж болохгүй , түүхийн баримт болсон барилгыг сэргээн засварладаг баялаг туршлага гадаадын олон улст ердийн хийдэг ажил болсон байдаг шүүдээ, Манайд барилгын ашиглалтыг хариуцсан алба, албан тушаалтан байдаггүй , усгал засварыг хийдэггүй , анхаардаггүй , борооны ус гоожиж , нэвчиж байхад засдаггүй байх юм,

Avatar

Зочин 2019-10-18 202.179.24.194

Улаанбаатарыг хятадын жижиг хотоос ялгарах зуйлгуй болгох бодлого яваад байна шуу х***а намыг татан буулгья

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж