Моуриньо: Өөр лиг байсан бол ингээд тоглолт дууслаа гэх байлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Моуриньо: Өөр лиг байсан бол ингээд тоглолт дууслаа гэх байлаа

Английн “Челси”-гийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньо шигшээ багуудын тоглолтын улмаас Премьер лиг завсарлаж буйд дурамжхан байгаагаа нуусангүй. Түүний баг дөрөвдүгээр тойрогт “Кристал Пэлас”-т талбайдаа хожигдчихоод багийн тоглолтоо сайжруулах, сэргээх боломж олдохгүй нь гэж тэрбээр гомдолложээ.

mou

“Энэ шигшээ багуудын тоглолтын улмаас манай баг 15 хоногийн дараа л тоглох ёстойболчихлоо. 15 хоногийн дараа юу болохыг мэдэх юм алга. Тоглогч бүр л шигшээдээ дуудагдаад явчихна, миний дэргэд дөрвөн хөлбөмбөгч л үлдэж байна.

Ийм нөхцөлд би ажиллаж чадахгүй. Багийнхаа тоглолтыг сайжруулж чадахгүй. Энэ хоёр долоо хоногийн хугацаанд би багтаа юу ч хийж чадахгүй.

Эхний дөрвөн тойргийн дараагаар дөрвөн оноотой явна гэдэг маш муу эхлэл. Өөр лигт байсан бол ингээд тоглолт дууслаа л гэх байлаа. Гэхдээ Премьер лиг болохоор би тэгж хэлэхгүй. Тэргүүлж яваа багаас бид найман оноогоор хоцорч байна. Премьер урьд урьдынхаасаа улам л хэцүү болж байна” гэж Моуриньо өгүүлжээ.

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж