Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт “Сүүлийн үед эх орон, байгаль орчноо хамгаалах нэрийн дор төрийн бус байгууллага, бүлэг, холбоо, иргэний зүгээс бизнесийн тодорхой салбарууд түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад дарамт шахалт үзүүлэх, дайрч орох, бие болон нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гарч, Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчиж байна. Энэ мэт үйлдлийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Цагдаагийн байгууллагаас “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ганхуяг, "Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдсэн гэх үндэслэлээр, Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 14.1 буюу ялгаварлан гадуурхах, 17.6 бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ