ОХУ гадаадын жуулчдыг хурууны хээгээр бүртгэнэ | News.MN

ОХУ гадаадын жуулчдыг хурууны хээгээр бүртгэнэ

ОХУ гадаадын жуулчдыг хурууны хээгээр бүртгэнэ

ОХУ гадаадын жуулчдыг хурууны хээгээр бүртгэнэ

ОХУ-д ирж буй гадаадын бүх иргэдийн хурууны хээг хил дээр бүртгэн авдаг болох аж. Энэ он гарсаар 30 мянган гадаадын хүн Цагаачлалын хууль зөрчсөн хэргээр ял шийтгэгдсэн болохыг ОХУ-ын Дотоод хэргийн дэд сайд Александр Горовоё мэдэгджээ. Гадаадын иргэдийг хурууны хээгээр бүртгэх нь өмнө нь гэмт хэрэгт холбогдсон бол ОХУ-д дахин хөл тавих эрхийг хязгаарлахад чиглэсэн аж.

Гэхдээ гадаадын иргэдийг хурууны хээгээр бүртгэх үйл явц нь аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ. ОХУ нь 2021 он гэхэд аялал жуулчлалын салбараас жилд 15,5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд жуулчдын виз авах явцыг хялбарчлах арга хэмжээ авах аж. ОХУ-д жилд ойролцоогоор 17 сая хүн ирдэг байна.

Эх сурвалж: MOSCOW TIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 49.0.213.35

Хэн тийшээ явдаг юм, очиж дээрэмдүүлж зодуулж хүчиндүүлэхгээгүй л юм бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж