Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна | News.MN

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна

Манай улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар ирэхдээ тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-ыг буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарч байна.

ОХУ-д суралцахаар очиж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө аяллын зорилго буюу Цель визита /Purpose of visit/ хэсэг дэх Сургалт буюу Учёба /Education/ гэсэн сонголтыг дугуйлах ёстой байдаг.

ОХУ-ын хилээр нэвтрэхдээ аялалын зорилгоо сургалт гэж тодорхойлоогүй, сургалтын визээ үзүүлээгүй монгол иргэдийг оросын хилийн албаныхан тус улсад 30 хоног визгүй зорчих гэж байна хэмээн ойлгон паспорт болон цагаан хуудас дээр нь холбогдох дардасыг дардаг бөгөөд энэ нь дараа нь тухайн оюутныг оршин суух бүртгэл хийлгэх боломжгүй болгож, хилээр дахин нэвтрэх шаардлагатай болгодог.

Иймээс ОХУ-д зорчиж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө аялалын зорилгоо зөв тодорхойлж, визээр нэвтэрч байгаа тохиолдолд оросын хилийн албаны хүмүүст визтэй гэдгээ хэлж байхыг анхааруулж байна.

Эр сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 192.82.70.47

дамжин өнгөрөх эрх

Avatar

Зочин 2019-10-17 202.21.108.96

Орос улс цэвэр тeхникийн ш/у наар тэргүүлдэг ба заах арга зүй нь дэлхийд шилдэг учраас Монголд хамгийн их хэрэгтэй инжeнeрчллийг хөгжүүлэх нь тодорхой. Хүмүүнлэг, хэл ба бусад салбарын оюутнуудыг бусад улсад сургаад явчина биз.

Avatar

Орос боловсролтон 2019-10-17 66.181.166.213

Агуу Орос гүрэнд сурах нь юу нь буруу гэж? Өөрсдөө хүн муулахаас өөр чадваргүй "Муухай Монгол сэтгэлгэээгээ "болимоор юм. Дэлхийн хөгжлийн чиг хандлага ,Улс төр Орос гүрэнг харан нахилзаж байна. ЧАДАХГҮЙ БАЙЖ . ХӨӨРХИЙ ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧИГСЭД ААВ ЭЭЖ НЬ БУРУУ ГАРААР МӨНГӨ ОЛЖ ХАГАС ДУТУУ АНГЛИ ХЭЛ СУРГААД, ХАЛЬТ МУЛЬТ АНУ мэт орны хилийн дээс алхуулж, курсын бичиг авчруулан ""ХАРВАРД"төгслөө гээд баригддаг БИЗ дээ

Avatar

Dss 2019-10-17 150.129.143.93

Hoorhii odoo orosruu yavj surdag hun bas baidagaa

Avatar

Зочин 2019-10-17 49.0.213.35

Ямар тэнэг нь тийшээ явдаг байнаа, сайн дураараа очиж дээрэмдүүлж зодуулж хүчиндүүлэе л гээгүй юм бол

Avatar

Зочин 2019-10-17 202.126.88.176

Арын хаалганы хахууль өгч явсан хөдөөний оркууд л тэгэж холектоэ байгаа биз. Ялангуяа БХЯ-ны шугамаар ОХУ-д дандаа хахууль өгч явсан гарууд байдаг. Тогтсон ханштай гэсэн.

Avatar

Зочин 2019-10-17 202.9.43.67

Ийм юмыг эртхэн яагаад хэлж сануулдаггүй юм.

Avatar

мак жа 2019-10-17 202.9.42.39

орост сурдагаа болих хэрэгтэй бодлогоор тодорохой салбарт гэхээс зүгээр очоод сураад байх хэрэггүй урд хөршид л сайн суралцах хэрэгэцээ их байнадаа

Avatar

GOTOV 2019-10-17 43.242.243.217

IIMHEN YUM MEDEHGUI, BELTGELGUI BAIH CH GEJ DEE. HELEH UG ALGA DAA.

Avatar

Зочин 2019-10-17 66.181.161.105

za odool giiguuleh ni l dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж