“Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт эхэллээ | News.MN

“Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт эхэллээ

ЖАВХЛАН

“Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт эхэллээ

“Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт эхэллээ

УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн санаачлагаар “Болд сан”-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэг 2019 эхэллээ.  “Дарханы ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлагаар дотоодын их дээд сургуульд амжилттай суралцаж буй Дархан-Уул аймгийн манлайлагч, шилдэг оюутнуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ШАЛГУУРУУД:

• Тэтгэлэгт оролцогч нь дотоодын их дээд сургуульд суралцаж буй /Дархан-Уул аймгийн 10 – 16 дугаар багийн харъяат/ бакалаврын түвшний 1-4 дүгээр дамжааны оюутан байх (АШУҮИС-н 5, 6 дугаар дамжааны оюутнууд хамаарна)
• 1 дүгээр курст суралцагч нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80%(B) ба түүнээс дээш байх, ЭЕШ-ын оноо 500 (түүнээс дээш байх)
• 2-4 курсын оюутны дүнгийн голч 3 болон түүнээс дээш байх,
• Өрхөөс 2 ба түүнээс дээш оюутан их дээд сургуульд суралцдаг бол харъяа сургуулийн тодорхойлолт болон хорооны тодорхойлолт,
• Суралцах хугацаанд гаргасан амжилтыг хавсаргах (нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг спортын уралдаан тэмцээн, олимпиад г.м)

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

• Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
• Элсэн суралцаж буй сургуулийн тодорхойлолт,
• Дүнгийн тодорхойлолт,
• Иргэний үнэмлэхний хуулбар,
• “Тэтгэлэг авах миний давуу тал” гэсэн сэдвээр 300+ үгтэй эссэ бичиж хавсаргах,
• Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд ( батламж & сертификат хуулбар )
• Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, үзэсгэлэн, сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат гэх мэт амжилтуудыг гэрчлэх баримтуудыг хавсаргах /чиглэл ангилал хамаарахгүй/

ШАЛГАРУУЛАЛТ:

• Шалгаруулалтыг УИХ-ын гишүүний ажлын албаны гишүүд болон зохион байгуулах комиссын төлөөлөл явуулна. Тэтгэлэгт хамрагдах шалгуурууд дээр үндэслэн бүрдүүлсэн материалыг харгалзан үзэж курс тус бүрээс 12, нийт 50 оюутныг шалгаруулна.

ХУГАЦАА:
Материал хүлээн авах хугацаа 2019.10.17 – 11.17
Материалыг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ажлын албаны (Улаанбаатар хот дахь 9000-0776, Дархан хот дахь 9999-3758) утсаар холбогдож ирүүлнэ үү.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 122.201.22.228

Хөтөлбөр таалагдаж байна хүүгээ бүртгүүлэх хүсэлтэй байна
Гишүүндээ цаашдын ажилд нь амжилт хүсьe

Avatar

Жавхлан тэтгэлэг нэрээр мөнгө тараав 2019-10-17 185.22.174.140

Энэ дахиж сонгогдохгүй ээ Горьдсоны гарз ш дээ тэтгэлэг нэрийн дор сонгогчиддоо мөнгөө тарааж байгаа юм уу тийм л тэтгэлэг өгөх гээд байгаа юм бол /Дархан-Уул аймгийн 10 – 16 дугаар багийн харъяат/ энэ шалгуураа аваад хаячихаа ч чадахгүй л дээ Мангар бацаан

Avatar

зочин 2019-10-17 202.21.117.2

Энэ яасан баян хүн бэ. Дахин сонгогдох хүсэлтэй юм байх даа.

Avatar

Зочин 2019-10-17 185.22.174.140

үо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж