Эрүүл мэндийн сайд бяр заалаа | News.MN

Эрүүл мэндийн сайд бяр заалаа

Эрүүл мэндийн сайд бяр заалаа

Эрүүл мэндийн сайд бяр заалаа

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бяртай, “мотор”-той болохоо өнөөдөр /2019.10.17/ харууллаа.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо/НАМЭХ/-ны хуралд хальт үзэгдэж, тус холбооны удирдлагад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлснээ дуулгаад гарахад л гишүүдийнх нь 70 гаруй хувь гар өргөн дэмжиж, шинэ ерөнхийлөгчөө батлав.

Уг нь энэ өрсөлдөөнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн ч барсангүй ээ.

НАМЭХ-г УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа удирдаж байсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд 13 эмэгтэй гишүүнийг парламентад гаргаж чадсан нь МАН-ын хувьд анх удаагийн амжилт болсон юм. Иймээс шинэ ерөнхийлөгчид ирэх сонгуульд 13-аас дээш эмэгтэй гишүүн УИХ-д гаргах үүрэг ногдож байна гэсэн үг.

Ерөнхий сайдын хувьд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танхимын сайд нь боловч эртний буурийг нь сахисан, итгэлт хүн нь гэж хэлж болно.

Учир нь зургаан жилийн өмнө УИХ-ын чуулганы танхимын үүдэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханд “шанаа” өгснөөр гишүүнийхээ бүрэн эрхээсээ түдгэлзэн, Австралийг зорьж байв. Тухайн үед УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор болсон тул нөхөн сонгууль хийж, ажил удсангүй, намын жагсаалтын 11-д эрэмбэлэгдсэн байсан өнөөгийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр суудлыг нь орлон үлдсэн түүхтэй.  Дараа нь МАН Засгийн газраа унагаж, шинээр танхим бүрдэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэн, танхимдаа багтаасан байдаг.

Гэвч өнгөрсөн тавдугаар сард Эрүүл мэндийн яамтай холбоотой авлигын нэгэн хэрэг мандсан нь  тус яамны  Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн  асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас саатуулан шалгасан явдал байлаа. Тэдний нэг нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байсан нь анхаарал татсан ч өнөөдрийг хүртэл энэ хэрэг хуулийнхан дээр таг дарагдсан нэг хэрэг болчихоод байгаа билээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2019-10-17 103.26.193.161

Bulgantuya hamasgyi deer shuudee.Zaluu hun gehed mundag chadaltsi ,bolowsroltoi dulguun hun shuu dee.Ene shalchugnasan tolgoigoo hayalsan awgaigaar yaadgiin.

Avatar

Зочин 2019-10-17 192.82.70.47

зиндаа харж хүнтэй гэрлэе гэвэл фитнесд явж шаардлага хангах ёстой

Avatar

Irgen 2019-10-17 175.223.30.88

Eruul mendin salbaraasaa tatgalzaad setguulch mergejlin ajlaa hichih heregtei shdee naad salbar chinb dampuursan deeree dampuurch duuslaa saidaa taogtsrooch

Avatar

Зочин 2019-10-17 202.9.44.6

Цогзолмаа гэж ганц гадаад хэлгүй боловсрол нимгэн чааваас даа хор хийж ажил будлиулахдаа гарамгай бас л муу чанарын хүн шүү

Avatar

Зочин 2019-10-17 202.9.44.6

Булгантуяа М.Энхболдын хүн.Нам улс төрийн ажлын арга барил муухан. Энхболдын талынхныг шахах бодлого явагдаж байгаа үед Булгантуяаг дэмжихгүй нь ойлгомжтой.Энхболдын талаас ч аль болох өөрийн нэг ч гэсэн хүнийг гол албан тушаалуудад байрлуулах гэж зүтгэх нь мэдээж.Энэ чиглэлээр Энхболд уйгагүй ажиллаж байна.Баатарзоригийг төрийн албаны зөвлөлийн даргаар тавиулж хэд хэдэн хүнийг яамдын тодорхой албан тушаалууд дээр шахуулаад авсан.

Avatar

Zochin 2019-10-17 59.153.115.207

Aliwaa umand vndes suuritai handahgvi garchigiig ni unshaad olon um hutsdag malnuud vhehiig hvsie. 1. Nuuj darsan bsn tembvvg il bolgoson. 2. Erunhii said ni uuriin tanhimiin saidtai hariltsaa sain bh ni medeej zaawal neg harluulah gesen, matsan, muulsan tenegvvd bsaar bhiin dald ortsgoogooch

Avatar

Haiz 2019-10-17 83.23.240.89

Umhiirsen nam dooshoo ulam uruudaz bn kkkk

Avatar

ЗОЧИН 2019-10-17 122.201.24.91

САРАНГЭРЭЛ БОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТЭМБҮҮ ТӨДИЙГҮЙ МАН – ЫН ТЭМБҮҮ БОЛОХОО БАТЛАН ХАРУУЛАВ !!!

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.87

Шизотой хүмүүсээ дэмжээд байдаг болжээ. Сэтгэцийн хүнд өвчтэй хүн шүү дээ. Сэтгэл мэдрэлийн эмч нар хараад бүгд хэлнэ. Даан ч сайдыгаа сэтгэцийн өвчтэй гэж хэлж чадахгүй байх даа

Avatar

Зочин 2019-10-17 202.9.44.210

манан хулгайч авгайг хөөж явуулчаад дахиад ямар манан хүүхэн сонголтой биш , маш зөв сонголт хийлээ баяр хүргье

Avatar

Зочин 2019-10-17 122.11.180.153

Ugaasaa yum bulgantuya 've ter godgor oxinoos iluu sh tee

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.126

Saraanag Saraa gedgiig.

Avatar

иргэн 2019-10-17 124.158.110.101

Зоригтой дайчин сайддаа баяр хүргэе! Та чаднаа

Avatar

МӨӨГИЙ 2019-10-17 103.240.241.110

ШИНЭ НҮКЭР НЬ УВС КҮН ЮМ ЧИНЬ АРГАГГҮЙ ПАРЛАМЕНТ ДОТОР ОЛОНК БАЙГАА УВС НАМ МАН -АН-С КҮЧТЭЙ БАЙГААГАА КАРУУЛАА ГМЫ ЯЛНААА

Avatar

Амаржаргал. Н 2019-10-17 66.181.161.21

Монгол төрийн залгамж халааг сайн бэлтгэх, эмэгтэйчүүдийн болон жендерийн асуудалд төвийг сахисан бодолго барьж өрх гэрийн баталгааг нэмэгдүүлэн эх оронч үзлийг бий болгон ажиллах тал дээр анхаарч сайн ажиллаарай Та багаараа сайн ажиллаж чадна амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж