Эрүүл мэндийн сайд бяр заалаа

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд бяр заалаа

Эрүүл мэндийн сайд бяр заалаа

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бяртай, “мотор”-той болохоо өнөөдөр /2019.10.17/ харууллаа.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо/НАМЭХ/-ны хуралд хальт үзэгдэж, тус холбооны удирдлагад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлснээ дуулгаад гарахад л гишүүдийнх нь 70 гаруй хувь гар өргөн дэмжиж, шинэ ерөнхийлөгчөө батлав.

Уг нь энэ өрсөлдөөнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн ч барсангүй ээ.

НАМЭХ-г УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа удирдаж байсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд 13 эмэгтэй гишүүнийг парламентад гаргаж чадсан нь МАН-ын хувьд анх удаагийн амжилт болсон юм. Иймээс шинэ ерөнхийлөгчид ирэх сонгуульд 13-аас дээш эмэгтэй гишүүн УИХ-д гаргах үүрэг ногдож байна гэсэн үг.

Ерөнхий сайдын хувьд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танхимын сайд нь боловч эртний буурийг нь сахисан, итгэлт хүн нь гэж хэлж болно.

Учир нь зургаан жилийн өмнө УИХ-ын чуулганы танхимын үүдэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханд “шанаа” өгснөөр гишүүнийхээ бүрэн эрхээсээ түдгэлзэн, Австралийг зорьж байв. Тухайн үед УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор болсон тул нөхөн сонгууль хийж, ажил удсангүй, намын жагсаалтын 11-д эрэмбэлэгдсэн байсан өнөөгийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр суудлыг нь орлон үлдсэн түүхтэй.  Дараа нь МАН Засгийн газраа унагаж, шинээр танхим бүрдэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэн, танхимдаа багтаасан байдаг.

Гэвч өнгөрсөн тавдугаар сард Эрүүл мэндийн яамтай холбоотой авлигын нэгэн хэрэг мандсан нь  тус яамны  Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн  асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас саатуулан шалгасан явдал байлаа. Тэдний нэг нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байсан нь анхаарал татсан ч өнөөдрийг хүртэл энэ хэрэг хуулийнхан дээр таг дарагдсан нэг хэрэг болчихоод байгаа билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж