ФАНАТ КАП-2019-т “Милан” түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

ФАНАТ КАП-2019-т “Милан” түрүүллээ

ФАНАТ КАП-2019-т “Милан” түрүүллээ

Европын топ багуудын Монгол дахь фэн-клубүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг ФАНАТ КАП тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Бүх насны хөлбөмбөг сонирхогчдыг хамруулдаг уг тэмцээнийг анх Монголын хөлбөмбөгийн холбоо санаачилсан бөгөөд өдгөө долоо дахь удаагаа явагдсан нь энэ юм.

Фанат Кап-2019-ийг Байерн Мюнхен багийн Монгол дахь албан ёсны фэн-клубийн хамт олон зохион байгууллаа. Мюнхений алдарт баг нь нийт 4400 гаруй хөгжөөн дэмжигчдийн клубтэй, эдгээрээс долоон зуу нь Германаас өөр улсад байдагийн нэг нь “FC Bayern Mongolia” юм. “Mia san Mia” буюу “Бид бол бид” уриан дор нэгдсэн домогт клубийн залуус байгуулагдсаныхаа арван жилийн ойн хүрээнд зөвхөн хөлбөмбөг, спорт гэж хязгаарлалгүй нийгэмд чиглэсэн олон ажил гардан хийж байна.

Чингэлтэй хайрханы Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнгийн спорт цогцолборын хөлбөмбөгийн талбай дээр болсон тэмцээнд Байерн, Арсенал, Челси, Ливерпуль, Милан, Манчестер Юнайтед, Манчестер Сити, Ювентус, Тоттенхэм, Барселона, Реал Мадрид зэрэг нийт 11 клубийн хөгжөөн дэмжигчид өрсөлдлөө.

Нийт 350 гаруй хөлбөмбөг сонирхогч цугласан арга хэмжээнд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Чингэлтэй дүүргээс УИХ-т сонгогдсон Д.Ганболд нар хүрэлцэн ирж, тоглогч болон дэмжигчдэд урмын үг хайрласан байна. Энэ удаагийн тэмцээний гол гэнэтийн бэлэг нь зохион байгуулагч Байерны залуус тэмцээнд оролцсон бүх багийн өмсгөл дээр Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчдаар гарын үсэг зуруулж багийн ахлагч нарт бэлэг болгон гардуулсан явдал байлаа. Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр амьд хөгжмийн Логос хамтлаг төрийн дууллыг дуулж тэмцээнийг нээсэн нь урд өмнөх тэмцээнүүдээс онцлох онцлогуудын нэг байв.

Ширүүн бөгөөд шударга өрсөлдөөний эцэст Фанат-Кап-ын энэ оны аваргаар Эй-Си Милан клубийн хөгжөөн дэмжигчид тодорч шилжин явах цомын эзэд боллоо. Удаахь байранд Манчестер Сити болон Арсенал багийн фэнүүд орсон байна. Медаль хүртсэн гурван багийн тоглогчдыг зохион байгуулагч Байерны фэн-клубийн хамт олон мөнгөн шагналаар, харин МХХ-ны зүгээс 2019.10.15-ны Монгол, Киргизийн тоглолтын тасалбараар байллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж