Гэмтлээ хоёр минутын дотор эдгээдэг, тархигүй амьтан

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Гэмтлээ хоёр минутын дотор эдгээдэг, тархигүй амьтан

Гэмтлээ хоёр минутын дотор эдгээдэг, тархигүй амьтан

Парисын амьтны хүрээлэн өнгөрсөн Лхагва гариг (2019.10.16)-т Блоб гэх шинэ амьтан танилцууллаа. Шар загасны төрлийн нэг эст энэ амьтан мөөгөнцөр шиг харагддаг ч амьтан шиг хөдөлдөг аж.

Тус амьтны хүрээлэнгийн ажилчид амгүй, гэдэсгүй, нүдгүй хэрнээ хоол тэжээлээ олж аваад залгиж чаддаг шинэ амьтнаа Бямба гариг (2019.10.19)-т олон нийтэд харуулах юм байна.

Блоб бараг 720 төрлийн хүйстэй, хөлгүй, далавчгүй ч явж чаддаг ба ямар ч гэмтлээ хоёр минутын дотор эдгээдэг ажээ.

Парисын амьтны хүрээлэнгийн дэргэдэх байгалийн түүхийн музейн захирал Бруно Дэвид "Энэ бол байгалийн агуу нууцуудын нэг. Гайхалтай нь Блоб тархигүй хэрнээ суралцдаг. Үүгээр ч зогсохгүй нэг Блоб бусаддаа сурсан мэдээллээ дамжуулах чадвартай. Бид үүнийг ургамал биш гэдгийг мэдэж байгаа ч амьтан гэж бас хэлж чадахгүй, гэхдээ мөөг бас биш. Мөөг шиг харагддаг ч амьтанлаг араншинтай бөгөөд суралцах чадвартай" гэж хэлсэн байна.

Тус амьтныг 1958 оны уран сэтгэмжит аймшгийн кинон дээр гардаг харь гаригийн биет Блобын нэрээр нэрлэжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж