Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 13 | News.MN

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 13

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 13

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(ЯДУУ УЛС-ОРОН Л ХАЛАМЖИЙН ТӨРД ТАТАГДДАГ)

Хүмүүсийн ядуу зүдүү байдал, улс орны эдийн засгийн дорой хөгжил либертари аж төрөх ёс, соёлд ямагт сөргөөр нөлөөлдөг. Ядуурал нь юуны түрүүнд, төрийн харалган бодлоготой холбоотой үзэгдэл. Ядуу хүмүүс эхлээд эдийн засгийн хувьд, дараа нь сэтгэлгээний хувьд бие даасан байдлаа алдаж, хэн нэгнээс юм уу төрөөс хараат байдалд ордог. Энэ утгаараа ядуурал, улс-орны буурай хөгжил индивидуализмд ихээхэн харш үзэгдэл юм.

Ядуурал, төрөөс хараат байдал хоёр шууд хамааралтай. Ядуурал их байх тусам төрөөс халамж хүсэмжилдэг. Төр ч ийм байхад их дуртай. Учир нь, өөрийг нь хэрэгтэй мэт харагдуулдаг. Яг үүнтэй холбоотойгоор либертари үзэлтнүүд “энэ ертөнц дээр гарч буй муу муухай зүйл болгон төрийн данхайн хүчирхэгжих үндэс болж байдаг” хэмээн үздэг. Зуд турхан, ган гачиг, халдварт өвчин, ядуурал их байх тусам төр өөрийгөө хэрэгтэй болохыг харуулах шалтаг олдлоо гэсэн шиг янз бүрийн агентлаг, газар, хэлтэс, тасаг байгуулан бүтцээ томруулж, албан хаагчдаа нэмж, иргэдээс авах татвараа өсгөдөг. Энд төсөвлөгдсөн мөнгөний хагас нь шахуу данхайсан бүтцийг тэтгэхэд зориулагдана (энэ талаар АНУ-д хийсэн судалгаа байдаг). Өссөн тэр бүтэц хожим нь эргээд буудаггүй. Тэнд төрийг дэмжсэн баахан албан хаагч очоод суучихсан байдаг. Тэгэхээр гай гамшигт үзэгдлүүдийг далимдуулан хамгийн хожоотой гардаг нь төр. Ядуурал бол халамжийн төрийн (welfare state-ийн) шимт хөрс.

Төр ядууст халамж тараахдаа “үнэгүй хоол” өгч буй мэт сэтгэгдэл төрүүлэх гэж оролдоно. Үнэндээ, энэ ертөнц дээр “үнэгүй хоол” гэж хаана ч байдаггүй. “Үнэгүй хоол” гэдэг бол эдийн засгийн утгаараа утгагүй ойлголт. Тэнгэрээс бууж ирсэн юм шиг “үнэгүй зүйл” үлгэрт л гардаг. Бодит амьдрал дээр халамжаар тарааж буй тэр бүх мөнгө, баялгийг өөр бусад хүмүүс хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулан байж бий болгосон, үнэ, өртөгтэй эд байдаг. Тийм ч учраас хэсэг хүн төрөөс халамж шаардана гэдэг бол “өөрсдийнхөө төлөө төрийг бусдынхаа эсрэг турхирч байна” гэсэн үг.

“Халамжгүй халамжид” дугаарлагсад

Халамж нь түүнийг авч буй хүмүүсийн хувьд ч гэсэн сөрөг нөлөөтэй: халамж авч буй хүмүүс ичих, нэрэлхэх сэтгэлээ гээж, нэр төрөө бодохоо больж, моралийн элдэгдэлд орно, бэлэнчлэх сэтгэлгээнд дасна, амьдралын тэмцэлгүй болж мохох байдалд ордог. Эцсийн эцэст вэлфаризм бол “хуурамч хөөрхийлөл” буюу “халамжгүй халамж” юм.

Либертари үзэлтнүүдийг ийм зүйл ярихаар “ядууст тусалж байдаг төрийг эсэргүүцдэг ямар хачин үзэл вэ” гээд либертарианизмд харшилж эхэлдэг. Үнэндээ, нөгөөх төр нь өөрсдийг нь ядууруулчхаад дараа нь гэмээ цайруулах гэж дусал төдий мөнгө тарааж байгааг ойлгодог нь даан ч цөөн юм даа.

Б.БАТЧУЛУУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-18 103.229.123.108

Ядуу байгах нь хэнд аш игтай вэ?

Avatar

Сар 2019-10-18 192.82.65.180

Гадаадын хөрөнгө оруулалт нэрээр гадныханд баялагаа зүгээр өгөөд өөрсдөө хагарахаа үзэн баяжих Урвагчдад хэрэгтэй Ард түмнийг зөвхөн урьдах амьдралаа гэж хөөцөлдөн эдийн засгаа бодож юун боловсрох мантай,үнэгүй юманд нугасгүй болж Хар амиа хичээх Муухай Монгол хүн болцгоож дэлхийд үнэлэгдээд байна доо

Avatar

анхдагч 2019-10-18 192.82.78.97

хүн болгон онолч болбол хэн барилга барьж хүнс үйлдвэрлэж, эмчилж явах болж байна аа та ядаж ганц шавар зуурч тоосго өрж үзэв үү

Avatar

bodol 2019-10-18 202.131.231.11

yaduu tarchig baihad ardchilal baba gej tarhi ugaalt yawagdaj baina. ardchilal, liberal uzel muuhai gej oilguulsnaar heseg humuusiin noerhol orshin togtnoh undes bol baina, tiimees ardchilal Mongold baihgui baina. ardchilsan olon saikhan niigem, uls ornuud baina, yag unendee ikhenh saikhan amidraltai niigmuud ard irgedee chuluutui amidrah (surj bolowroh, hurungutui baih, shuteh es shuteh…) erh chuluug olgoson baidag, ter dundaa hurungutui baih tuunii hamgaalah erhtei bailgadag baidag shuu dee.

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.47

чингис хааны хэлсэн үг байдаг ард түмнээ төвгөөр гутаасан ноёдийг аалзны дайтай үнэлээд юу гэх вэ гэж ийм ноёдын буруугаас болж монгол манжын колон болсон

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.47

хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь зөв далайд дусул нэмэр гэж би боддог засаг эрх мэдлээ хэтрүүлэхээрээ ард түмнээ бэлэнчлэхээс өөр аргагүй байдалд оруулж ард түмнээ төвгөөр гутаадаг

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.47

цагдаагын газар гэмт хэрэг юунаас болж үүсдэгийг судалдаг байгууллага болж шинэчилэгдсэнч гэсэн жижиг хэрэг дээр олон цагдаа ажилуулдаг

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.47

ядуу оронд олон цагдаагийн шаардлагагүй байхад цагдаагаа цөөлдөггүй хоосон цалин авдаг

Avatar

Зочин 2019-10-18 192.82.70.47

гувдагч хөрш кембирижийн боловсролоор монголыг хулхиддаг

Avatar

Үнэгүй хоол байхгүй 2019-10-18 192.82.68.77

Маш зөв. Үнэхээр үнэгүй хоол гэж байдаггүй. Үнэгүй хоол гэж байдаг бол байгалиасаа бэлнээр заяасан зүйл байдаг байх. Нийгэмд бол бүх юмыг хүн хийдэг. Хүний хөдөлмөрөө зарж байж бий болгосон зүйлийг үнэгүй гэж болохгүй. Ойлгомжтой л юм байна.

Avatar

Үнэн шүү 2019-10-18 180.149.98.106

Ядуу улс оронд индивид үзэл байх аргагүй. Бүгд төрөөс юм уу нэгнээсээ хараат, өөрийн толгойгүй, тэтгэлгээр амьдрагсад байдаг.

Avatar

Халамж гэдэг ийм л зүйл 2019-10-18 203.91.116.98

Ажилдаа ирлээ. Нэт руу орлоо. Нөгөө Батчулуун гуайн либертар нийтлэл. Заримдаа хачин хачин юм яриад байдаг болохоос санаа оноо байдаг юм шүү. Монголчууд бид үнэхээр халамжлуулах дуртай болчихож дээ. Халамж нь айл, хүүхэд бүрт 20-30 мянган төгрөг. Олигтой мөнгө ч биш тэгээд асар олон хүн, айлд тараахаар нийт дүнгээрээ маш их мөнгө болдог. Улсдаа их хохиролтой, авч буй хүндээ гавьтай нэмэргүй. Гол нь энэ мөнгөнөөс төрийнхөн маш их завшдаг гэсэн. Халамж гэдэг ийм зүйл ажээ.

Avatar

Liberal 2019-10-18 49.0.184.42

Fuck off welfare state

Avatar

Зочин 2019-10-18 150.129.141.192

Хичнээн жил халамжийн бодлого явуулав. Ямар их мөнгө цацав. Дундаас нь өөрсдөө тоншино. Нөгөө ядуучуул нь улам ядуураад, улам олон тоотой болоод л. Халамжийн мөнгө тараагсдадаа ашиггүй мөнгийг хий дэмий цацаад. Халамж авч буй хүмүүстээ ч ашиггүй. Улам бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод. Яахаараа ингэдэг юм бол. Улс төрчдийн өөрсддөө оноо цуглуулах арга юм байх аа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж