Хонконгийн Монг Кокод өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-т болсон халдлагын мөрөөр орсон цагдаа нар дроноос хаях боломжтой тэсрэх бөмбөг үйлдвэрлэж байж болзошгүй нэгэн үйлдвэрийг шалгажээ. Цагдаа нар Мягмар гариг (2019.10.14)-ийн 19:30 цагт Монг Кокод болсон халдлагад сэжиглэгдэж буй 17 настай Тинг, 23 настай Тунг нарыг Ларч гудамжнаас барьж шалгасан байна. Улмаар Тай Кок Цуйд байрлалтай барилгаас гурван дрон болон дронд суурилуулах боломжтой хамгаалалт болон бөмбөгдөгчүүд илрүүлжээ.
Шалгалтын явцад хэргийн газраас олдсонтой ижил тусгай төхөөрөмж бүхий хоёр гар утас, зургаан хийн бөмбөг, бөмбөг хийх түүхий эд, гурван урт хутга, дөрвөн богино хутга, 15 тонгорог, дөрвөн хугацаат бөмбөг, таван утаат бөмбөг олдсон байна.
Мөн цахим орчинд бусдыг үймээн самуунд уриалж "Цагдаа нар хүн зодож алжээ" гэх мэт худал мэдээ тарааж байсан 37 настай Пүүнг өнгөрсөн Лхагва гариг (2019.10.16)-ийн 07:00 цагт гэрээс нь дайчлан баривчилж, хэрэгт холбоотой нэг компьютер, гурван гар утсыг хураан авчээ.
Үүний зэрэгцээ үймээн самуунд оролцогч оюутнууд цагдаагийн хүзүүг цаасны хутгаар зүсэхийг завдсантай холбоотойгоор цагдаа нарт хүзүүний хамгаалалт зүүлгэхээр болжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: STANDARD
ZOCHIN 2019-10-17 180.150.82.98
ER N BOL YM IH NARIIN SHUU….HEN CH HIISEN BJ BOLNO….
зочин 2019-10-17 182.160.39.11
нөгөө ардчилагчид мөн үү, бидний магтаад байдаг тэмцэгчид гэдэг хүмүүс хаха
Зочин 2019-10-17 202.131.245.243
Мөн
Зочин 2019-10-17 202.131.245.243
Хажууханд нь байгаа Макао зүгээр л байх юм. Энэ бол америкийн санхүүжүүлсэн өдөөн хатгалага гэдэг нь ойлгомжтой байна.
Зочин 2019-10-17 202.131.245.243
Украйнаас ирсэн неонацист бандера багш нарынх нь хийж байгаа ажил. Санхүүжүүлэгч нь Жорж Сорос.