Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн лаборатори нь нийт бүрэлдэхүүн хэсгээр олон улсын ISO 15189 стандартын магадлан итгэмжлэлд хамрагдлаа. Ингэснээр шинжилгээний чанар, хүртээмж сайжирч, лабораторийн үйл ажиллагаа олон улсын түвшинд нийцсэн үр дүн, хариуг үйлчлүүлэгчийн гарт хүргэх юм.
Жилдээ 35 мянга гаруй иргэнд үйлчилж, 120 мянга орчим шинжилгээ хийдэг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдсэн лаборатори нь олон улсын магадлан итгэмжлэлийг улсын хэмжээнд хэрэгжүүлж буй 12 дахь лаборатори болж байна. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Эрүүл мэндийн төвүүд дунд анхдагч итгэмжлэгдсэн лаборатори болж байгаа нь энэ юм.
Тоног төхөөрөмж, орчин нөхцөл, эмч ажиллагсдын ур чадвар зэрэг нийт бүрэлдэхүүн хэсгээр олон улсын түвшинд нийцсэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн лабораторийн үйл ажиллагаа ийнхүү өргөжиж, стандартын шаардлагыг хангасан шинжилгээний хариуг үйлчлүүлэгчдийн гарт чанар, хүртээмжтэй байдлаар хүргэх аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ