Хүүхэд тухайн мэндэлсэн гэр бүлдээ ямар дүрээр өөрийгөө тодорхойлж, цаашид өсөж хүмүүжих вэ гэдэг яг л ургамлын үртэй адил нахиалж цааш ургахтай ижил. Америкийн сэтгэл судлаач Виржиниа Сатир хүүхэд ямар гэр бүлд мэндэлсэн бэ тэр л анхдагч гэр орон тухайн хүний бие хүн болоход хамгийн их үүрэгтэй гэж хэлжээ. Түүний судалгаагаар эрүүл зөв гэр бүлд хүүхэд хэрхэн хөгждөг, харин ямар гэр бүлд бүх зүйл буруу замаар явдаг тухай ялгааг тодорхойлсон. Тэр юунд анхаарал тавьсан бэ гэхээр гэр бүлүүд дотор гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн дүр авах ёстой бөгөөд түүгээрээ гэр бүл доторх эрүүл биш байдлыг тэнцвэрт оруулах боломж байдаг.
Эрүүл гэр бүлийн амьдрал юугаараа онцлог вэ гэхээр бүгдээрээ хоорондоо өөрсдийнхөө сэтгэлийг нээлттэй илэрхийлж, нэг нэгийгээ үнэлж бас хэрхэн хайрлаж буйгаа ил гаргаж чадахыг хэлдэг. Бусад эмч нараас илүүгээр Виржиниа Сатир нэг нэгэндээ ойр, нэг нэгэндээ сэтгэл гаргадаг гэр бүлүүд цааш сэтгэцийн хувьд эрүүл хөгжихөд чухал үүрэгтэйг тэр анхааруулсан.
Гэр бүлийн гишүүд сэтгэлээ нээлттэй илэрхийлж чадахгүй болсон нөхцөлд жишээлбэл стресстэй үед тодорхой дүрүүдэд тоглож үнэн байдлаа орхидог. Сатирын хэлж буйгаар дөрвөн төрлийн дүрүүдийн загвар байдаг ажээ.
Шүүгчийн дүр: Ийм дүртэй хүмүүс үргэлж л өөлж, янз үздэг.
Рационалч дүр: Энэ дүр юунд ч оролцохгүй гэсэн оюунлаг дүр гаргадаг.
Залуурчин: Энэ дүр үргэлж үймээн үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэлийн асуудлуудаас холдуулах гэж оролддог.
Тайвшруулагч: Энэ дүр өөрийгөө эвгүй харагдуулахгүйн тулд үргэлж уучилсан байдалтай байна.
Гэтэл нээлттэй, үнэнч, шулуухан “Коммуникатор” буюу хүмүүсийг холбогч дүр эрүүл байдлыг үүсгэдэг. Энэ дүр хүний сэтгэлийг болон хүмүүсийг хэрхэн холбох хоёр асуудлыг тааруулж чаддаг. Энэ дүрээс бусад дүрүүд өөрийнхөө үнэн сэтгэлийг харуулах эсвэл бусадтай сэтгэлээ хуваалцахаас айна. Тайвшруулагч бусдад эвгүй байдал үүсгэх вий гэдгээс айдаг. Шүүгч дүр үргэлж дайрдаг. Ингэж өөрийгөө нууж хамгаалдаг. Харин рационалч дүр сэтгэлээ далдалдаг. Гэтэл залуурчин буюу ихэнхдээ гэр бүлийн залуу гишүүд бусдад таалагдаж, гэм зэмгүй бол намайг хайрлана гэж бусдын анхаарлыг өөр лүү залах гэж оролддог.
Мэдээж гэр бүлийн дотор ингэж олон дүрүүд бий болсноор амьдрал үргэлжлэх боломжтой ч хүн бүр өөр өөрийн дүртэй болсноороо үнэн өөрийгөө дарж устгах мэт болдог. Тиймээс Сатир хэлэхдээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг төрөхөөс өгөгдсөн зөв гэсэн бөгөөд нэр хүнд гэдэг амьдралын урьдчилсан нөхцөл тул буруу дүрүүдээс салах хэрэгтэй гэсэн. Ингэж чадвал хэн хэндээ ханамжтай амьдралаар амьдрах боломжтой бөгөөд хэн хэнтэйгээ шууд нээлттэй шударгаар холбоо тогтоох үүргээ биелүүлж эхэлнэ гэжээ.
Эх сурвалж: Психологи, УБ., 2014