Нарантуул худалдааны төвд "Залууст ээлтэй үйлчилгээ" аян нээлтээ хийлээ | News.MN

Нарантуул худалдааны төвд "Залууст ээлтэй үйлчилгээ" аян нээлтээ хийлээ

Нарантуул худалдааны төвд "Залууст ээлтэй үйлчилгээ" аян нээлтээ хийлээ

Нарантуул худалдааны төвд "Залууст ээлтэй үйлчилгээ" аян нээлтээ хийлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, Нарантуул Олон Улсын худалдааны төв хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2019.10.17/ “Нарантуул” олон улсын худалдааны төвд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нарантуул Олон Улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мишээл нар оролцов.

“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны гол зорилго нь эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой юм. Мөн энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн байгууллагууд бусдадаа түгээн дэлгэрүүлж, санаачилгатай ажиллахыг уриалж байгаагаараа онцлог болж байна.

Тус аяны хүрээнд “Нарантуул” олон улсын худалдаан төвд зарлагдсан уралдаанд оролцож буй худалдаа эрхлэгчдийн дунд үйлчлүүлэгчиддээ бэлэг барих, угтаж, үдэх соёл хэвшүүлэх, эерэг хандлагад уриалах гурван үйлчилгээ нэвтрүүлж чадсан хувь хүнийг шалгаруулан нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох юм.

Олон Улсын хэмжээнд Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж, нийгмийн салбар тэр дундаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагуудаас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотой шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөгжлийн орчныг бүрдүүлэх “10 санаачилга-10 ажил” аяныг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төр, хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аяныг хэрэгжүүлэхээр зорьж, энэхүү аяны нээлтийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан эхлүүлж байгаа нь онцлог юм. Учир нь та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн харилцааны соёлыг түгээж, эерэг хандлагаар иргэдэд үйлчилж,  худалдан авагчдаа хүндэтгэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч түнш байгууллагуудад жишиг болохуйц ёс зүйтэй, үйлчилгээг нэвтрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Иргэн бүрийн эерэг хандлага, эелдэг харилцаа нь эрүүл нийгмийг бүтээж, амжилтад хүрэх  үндэс болно. Цаашид үйлчилгээгээрээ манлайлан ажилласан хувь хүн, албан байгууллагыг урамшуулах, нийтэд сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Энэхүү арга хэмжээний үеэр залуучуудад зориулсан явуулын автобусны үйлчилгээгээр дамжуулан эрхзүй болон сэтгэлзүйн зөвлөгөө, нийгмийн даатгалын мэдээллийг худалдаа эрхлэгчид болон  худалдааны төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд өгч ажиллалаа.

Мөн Нарантуул Олон Улсын худалдааны төв дээр худалдаа эрхэлж найрсаг үйлчилгээг нэвтрүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж байгаа хоёр иргэнийг урамшуулан алдаршуулсан юм.

Цаашид “Залууст ээлтэй үйлчилгээ аян”-ыг орон даяар өрнүүлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн томоохон худалдааны төвүүдэд болон жижиг худалдааны цэгүүдийг хамруулан тогтмол зохион  байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: ГБХЗХГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 150.129.140.60

бүхээггүй байдаг дэлхийн жишгээс хоцорсон

Avatar

Зочин 2019-10-17 66.181.161.77

Зөв зүйл эхэлж байна шүү үнэхээр харилцааны соёл чухал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж