ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины эрүүл мэндийн талаар барууны хэвлэлүүдэд янз бүрийн мэдээлэл цацагддаг. Тэгвэл В.Путин эрүүл, эрч хүчтэй байгаагаа Оросын ард түмэнд батлан харууллаа. Өдгөө 63 настай Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведевийн хамтаар фитнесс төвд хичээллэж буй зураг Оросын хэвлэлүүдээр цацагджээ.
ОХУ-ын төрийн эрхийг нэг бус удаа барьж буй Владимир Путины өдгөө ч оросуудын дунд өндөр байна. Хамгийн сүүлд явуулсан судалгаанаас харвал санал асуулгад оролцогчдын 76 хувь нь Владимир Путиныг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Moscow Times