Мянгаагийн отгон охин

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Хамгийн олон мисс, топ модел эхнэр сольсон гэдгээрээ алдартай, "алтны магнат" гэгддэг Ц.Мянганбаярын отгон гэргий нь О.Пүрэвдулам.

МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн, О.Пүрэвдулам нь "Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байжээ. Мөн “Asian super model” тэмцээний “International Freindship Face model”, “Miss Mongolia-2005" тэмцээний “Best model”, “Miss sharp-2007" тэмцээний шагналт байрт шалгарч байсан.

Загварын тайзнаа чамгүй амжилт гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэй "Catwalk" гэх хамтлаг хүртэл байгуулж байсан О.Пүрэвдулам охиноо төрүүлснээс хойш нам гүмхэн амьдрах болсон юм.

Ц.Мянганбаярт хэнз охин төрүүлж өгсөн тэрээр охиныхоо зургийг анх удаа олонд дэлгэжээ.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж