Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лаборатори “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа.
Жилд ойролцоогоор 84.000 орчим эх, нярай, эмэгтэйчүүдэд шинжилгээ хийдэг тус лабораторийн тусламж, үйлчилгээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, олон улсын стандартын шаардлага хангасан чанартай, үнэн бодитой хийгдэж байна.
Амгалан амаржих газрын хувьд лабораторийнхоо хүчин чадлыг бэхжүүлж, үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээнд зайлшгүй шаардлагатай шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн 2017 онд эсийн шинжилгээ, 2018 онд эмнэлзүйн бактериологийн шинжилгээ, иммунологийн шинжилгээний өвөрмөц маркеруудыг нэвтрүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ