“Амьдралын таатай орчин бүрдсэн хот” болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

“Амьдралын таатай орчин бүрдсэн хот” болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүллээ

“Амьдралын таатай орчин бүрдсэн хот” болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүллээ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулаад байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу Нийслэл Улаанбаатар хот ирээдүйд ямар үзэл баримтлалын хүрээнд хөгжих вэ? гэдэг асуудлаар Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодол, шинэ санаачлагыг сонсох зорилгоор хэлэлцүүлэг, уулзалт зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажлын үйл явцын талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав.

Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад тулгуурлан Тогтвортой, Компакт, Хүртээмжтэй, Хэмнэлттэй, Дасан зохицох, Идэвхтэй хот байх зорилтуудыг тодорхойлж, Улаанбаатар хотыг 2040 он гэхэд “Амьдралын таатай орчин бүрдсэн хот” болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүллээ.

Хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодол, шинэ санаачлагуудыг хэлэлцэж, оролцогчдоос гарсан санал, зөвлөмжийг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д тусган ажиллахаар боллоо.

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж