НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Бээжинд болж байгаа Чөлөөлөх дайны ялалтын баярт очихоор төлөвлөжээ. Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тэмдэглэх Бээжингийн баярт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин зэрэг 30 орчим орны лидерүүд очихоо мэдэгдээд буй.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон түүний холбоотнууд, Японы ерөнхий сайд Шинзо Абе зэрэг улсууд Хятадын урилгаас татгалзсан билээ. Түүнчлэн Японы засгийн газрын зүгээс Бан Ги Муны Бээжинд очих төлөвлөгөөнд дургүйцэж, эсэргүүцэж байгаа гэнэ.
Хятад армийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байгаа энэ үед Бээжинд болох ялалтын баярын цэргийн парадад олон улс хараа тавьж байгаа юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Korea Times