ЦЕГ: Олон нийтийн газар бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан | News.MN

ЦЕГ: Олон нийтийн газар бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан

ЦЕГ: Олон нийтийн газар бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан

ЦЕГ: Олон нийтийн газар бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2019.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр цагдаагийн алба хаагч ил задгай талбайд бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг бичлэг тавигдсан даруйд бид тухайн алба хаагчийг олж тогтоосон. Тухайн алба хаагч ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн гудамж талбайд бие зассан байсан. Энэ дагуу Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, нэр хүндийг гутаасан учраас тухайн алба хаагчийг ажлаас нь халсан. Мөн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байна.

Үүнээс гадна цагдаагийн алба хаагчийн дотоод ёс журмыг сайжруулах зорилгоор “Зөв хэвшил” аян явуулж байна. Цаашид алба хаагчийн энэ мэт үйлдлийг гаргуулахгүй байхын төлөө ажиллах болно.

Эрүүгийн цагдаагийн албанаас 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар сум, галт зэвсэг борлуулдаг 28-60 насны гурван иргэнийг нийт есөн төрлийн 6605 ширхэг сум тээвэрлэн авч явсныг илрүүлэн шалгаж байна.

Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, сүүлийн үед эх орон байгаль орчноо хамгаалах нэрийн дор төрийн бус байгууллага бүлэг, холбоо иргэний зүгээс бизнесийн тодорхой салбарууд, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын компаниудад дарамт шахалт үзүүлж айлган сүрдүүлж, нэр хүнд бие махбодид нь халдах үйлдэл удаа дараа гарч Монгол Улсын хуулийг зөрчиж байна. Энэ мэт үйлдлийг цаг алдалгүй шалгаж хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэсэн албан бичиг ирсэн.
Цагдаагийн байгууллага мэдээлэл авсан даруйд шалгалтын ажиллагаа хийдэг. Сүүлийн үед яллагдагчаар татагдсан этгээдүүдийн зүгээс нийгмийн сүлжээнд янз бүрийн үйлдэл хийж байна. Цагдаагаас дарамталж хууль бусаар хорьж байгаа гэдэг мэдээллийг олон нийтэд өгч байна. Дэлхийн Монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжин бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон зүйл заалтаар хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг шалгагдаж байна.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг ялгаварлан гадуурхах, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар хэрэг үүсгэсэн. Цахим сүлжээнд хүүхэд хулгайлсан мэдээлэл тавигдсан. Баянхошуунд олон хүүхдийг хулгайллаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл нотлогдоогүй байна. Гомдол мэдээлэл ирээгүй байна. Иргэд олон нийтийн сүлжээнд тавихдаа тухайн мэдээллийг үнэн бодитой эсэхийг нягталж байх хэрэгтэй. Бодитой мэдээлэл тавивал бидний ажилд дэмжлэг болдог. Гэмт хэргийн дуудлага мэдээллийг эхлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг байхыг хүсч байна" гэв. 

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-17 202.21.120.242

Амралтын цагаар явж байсан хүнд хуулийн хүрээнд эхний сануулах арга хэмжээ авахгүй ажлаас хална гэдэг бол хүний эрх зөрчсөн үйлдэл шүү

Avatar

Болор дуран юу шалгалаг юм бэ? 2019-10-17 202.21.100.210

…мэдэгдэхийг байхыг хүсч байна" гэв.

Avatar

altai 2019-10-17 59.153.115.78

10 алхаад 1000 төрлийн архи согтууруулах ундаа овоолчихсан дэлгүүрүүд тэгж сурталчихаад та архи уусан агсам таьсан гээд л түмэн зөрчил үүсгээд эрүүлжүүлээд хориод ийм ард түмэн дэлхийд ганц байхаа

Avatar

Zochin 2019-10-17 209.152.96.166

Medeej arhi uusan bhdaa l tegsen bna magadgui haana bolox bolohgui uhaanaa aldsan shahuu l ywsan blgui de. Bas ch gej tsaadah amidralig in bodood setgeltei xandaj bolno doo. BUh ymiig tuilshiruulj saw l xiiwel utsaa barij dardag garah ur dung in bodohgui,
Manaixan arai l ydmag ym ydaj asuudal bolgohin orond salbar negj-d in xandsan bol dotroo arga hemjee awaad bolox bsan bz,
Getel Mongoloor neg zarlahaar haa bsan ter deerees neg tom darga naadhaa xal l gesen bh .. VBas neg ger bul ajilguidlin

Avatar

Зочин 2019-10-17 202.179.26.46

bie zasah gazar baihgui geed gudamjind bie zasahuu, chi hun uu, mal uu, teheg hoshnog ve

Avatar

Tsagdaagiin erunxii gazriin darga ni ajlaa ugux estoi yyl ni 2019-10-17 139.5.219.107

Dargiig ni ajlaa l ni xalax estoi shdee

Avatar

Zochin 2019-10-17 67.81.189.74

Buh jorlon ongorhoi,unegui bj ene asuudliig shiiddeg
Hunii bie physiologiin heregtseeg huuliar hamgaalah ystoi,ter hun omgoologch avch,shuuhdeh ni zov,ylna

Avatar

Balt 2019-10-17 103.212.118.84

Davsagaa hagalah uu darvagar Baatarhyy guai…chi ingej darvalzaj bj bas hulsuldug muriitai togloomiin gazar chini ilreh vii dee…buhbat yalaa sanaj yvaarai

Avatar

Зочин 2019-10-17 202.126.88.215

Арай л хатуу шийтгэл бн даа.олон нийтийн сүлжээгээр ажлаа хийдэг нөлөөнд автдаг муу удирдлагуууд шийдвэр гаргажээ.

Avatar

зоин 2019-10-17 202.9.42.39

би ч гэсэн гудманд бие засдаг удаа байсан эрэгн тойронд бие засах газар байхгүй Амьдрал мэдэхгүй засаг дараг нар угаалгын өрөөгөөр төлбөртэй үйлчлэхийг хоирмогц бүх албан газар үйлчилгээний салбарууд угаалгын өрөөгөө цоожилчихсон бөанкууд хүртэл өчнөөн хүн оочерлуулчаад угаалгын өрөөгөө дандаа цоожтой байлгадг тул гадаа гарч бие засна биздээ харин чалбан газар дотор бие засаагүйд баярлах хэрэгтэй тэгээд дандаа хөдөөний эсвэл гэр хороололд өссөн нөхдүүд хотын дарга болхоор угаалтуурын өрөөний

Avatar

Ганбаатар 2019-10-17 202.9.44.27

Энэ хүний буруу биш 30 жил хотыг удирдсан дарга нарын буруу

Avatar

зочин 2019-10-17 202.70.34.38

манайхан нээрээ харгис шүү… шууд л хална. ухрамсарлуулах өөр арга хэмжээ авчихаж болдоггүй л юм байх даа… гэр бүлийнх нь орлогыг хасаж давхар шийтгээд байх юм… ёстой сонин улс шүү… гудамжинд наймаа хийж амиа зогоож байгаа нэгнийг өөр ажлын байр олж өгөхгүй хирнээ шууд тогоно хөөнө… утааанаас сална гэчихээд галладаг гэр тусламж болгож өгнө… яамаар ч юм бэ дээ…нэг л тийм ахархан явуургүй…

Avatar

Зочин 2019-10-17 192.82.64.216

зургийг нь тал бүрээс 360 градус авч нийтэлсэн завтай хүний мууд дурлагчидын бие тавираад сайхан байгаа биз /уул нь миний дүү найзаа хөгшөөн болохгүй ээ гээл хэлсэн бол / ахлах ахлагч харагдана лээ овоо олон жил ажиллаж байж авдаг бага бүрэлдхүүний цол хайрхан хөдөлмөр цаг хугацаа

Avatar

йыб 2019-10-17 202.55.191.130

миний дүү найзаа хөгшөөн болохгүй ээ гээд хэлвэл "Битий ш** с** минь. Алы шүү" л гэнэ шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж