ЦЕГ: Олон нийтийн газар бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Олон нийтийн газар бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан

ЦЕГ: Олон нийтийн газар бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2019.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр цагдаагийн алба хаагч ил задгай талбайд бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг бичлэг тавигдсан даруйд бид тухайн алба хаагчийг олж тогтоосон. Тухайн алба хаагч ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн гудамж талбайд бие зассан байсан. Энэ дагуу Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, нэр хүндийг гутаасан учраас тухайн алба хаагчийг ажлаас нь халсан. Мөн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байна.

Үүнээс гадна цагдаагийн алба хаагчийн дотоод ёс журмыг сайжруулах зорилгоор “Зөв хэвшил” аян явуулж байна. Цаашид алба хаагчийн энэ мэт үйлдлийг гаргуулахгүй байхын төлөө ажиллах болно.

Эрүүгийн цагдаагийн албанаас 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар сум, галт зэвсэг борлуулдаг 28-60 насны гурван иргэнийг нийт есөн төрлийн 6605 ширхэг сум тээвэрлэн авч явсныг илрүүлэн шалгаж байна.

Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, сүүлийн үед эх орон байгаль орчноо хамгаалах нэрийн дор төрийн бус байгууллага бүлэг, холбоо иргэний зүгээс бизнесийн тодорхой салбарууд, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын компаниудад дарамт шахалт үзүүлж айлган сүрдүүлж, нэр хүнд бие махбодид нь халдах үйлдэл удаа дараа гарч Монгол Улсын хуулийг зөрчиж байна. Энэ мэт үйлдлийг цаг алдалгүй шалгаж хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэсэн албан бичиг ирсэн.
Цагдаагийн байгууллага мэдээлэл авсан даруйд шалгалтын ажиллагаа хийдэг. Сүүлийн үед яллагдагчаар татагдсан этгээдүүдийн зүгээс нийгмийн сүлжээнд янз бүрийн үйлдэл хийж байна. Цагдаагаас дарамталж хууль бусаар хорьж байгаа гэдэг мэдээллийг олон нийтэд өгч байна. Дэлхийн Монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжин бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон зүйл заалтаар хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг шалгагдаж байна.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг ялгаварлан гадуурхах, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар хэрэг үүсгэсэн. Цахим сүлжээнд хүүхэд хулгайлсан мэдээлэл тавигдсан. Баянхошуунд олон хүүхдийг хулгайллаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл нотлогдоогүй байна. Гомдол мэдээлэл ирээгүй байна. Иргэд олон нийтийн сүлжээнд тавихдаа тухайн мэдээллийг үнэн бодитой эсэхийг нягталж байх хэрэгтэй. Бодитой мэдээлэл тавивал бидний ажилд дэмжлэг болдог. Гэмт хэргийн дуудлага мэдээллийг эхлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг байхыг хүсч байна" гэв. 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж