“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно | News.MN

“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно

“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно

“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат хотуудын төлөөлөл нэгэн дор чуулж, нийслэл хотын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхийн зэрэгцээ “Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолтоо толилуулна.

Олон улсын өдөрлөгт ОХУ-ын Москва, Новосибирск, Казань, Эрхүү, Улаан-Үд, Элстэй, БНХАУ-ын Чөндү, Жилин, БНСУ-ын Сөүл, Бусан, Инчон, Намянжү, Тайландын Хаант Улсын Бангкок, Япон Улсын Мияконожо, Бүгд Найрамдах Казахстан Улсын Нур-Султан зэрэг 15 хотын 70 гаруй төлөөлөл оролцоно.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын иргэн 2019-10-19 66.181.188.237

Манай хот гэр хорооллын утаа, бохироос хэрхэн салах, нийтийн тээврийг хөгжүүлэх шийдлээ олбол сайн сан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж