Улаан, цэнхэр угаар гэж байдаггүй | News.MN

Улаан, цэнхэр угаар гэж байдаггүй

Улаан, цэнхэр угаар гэж байдаггүй

Улаан, цэнхэр угаар гэж байдаггүй

Өвөл болохоор хүйтэн болдог. Хүйтэн болохоор гал түлдэг. Гал түлэхээр утаа гардаг. Утаа гарахаар уушги хорддог. Яг өнөөдрийн хувьд олон нийтийн сүлжээний трэнд сэдэв нь утаа ба саарал жагсаалт болжээ. Аль, аль нь айдас, хүйдэстэй.

Утаа буурсан, буураагүй гэж улаанбаатарчууд улаан, цэнхэр болтлоо улстөржиж байна. Уг нь утаа буурвал улаанд ч, цэнхэрт ч хэрэгтэй. Улаанбаатарчуудын уушгинд бүр сайн. Учир нь, утаа баян, ядуу, улаан, цэнхрээр нь ялгахгүйгээс хойш. Утаа буураагүй гэж АН-ынхан бичиж ярьж байна. Тэр нь яг битгий буураасай гэж байгаа юм шиг. Утааг ялах хүсэл ганцхан У.Хүрэлсүхэд байгаад нэмэргүй.  Улстөрчид, намууд нь намчирхалгүй, төрийн бусчууд, иргэд нь эсэргүүцэлгүй байж гэмээнэ  утааг ялна. Түүнээс МАН-ын утаа, АН-ын утаа гэж байх учиргүй юм.

Улаанбаатарт утаа үйлдвэрлэдэг 220 мянган яндан бий. Эд бол утаа ил үйлдвэрлэгчид. Харин далд үйлдвэрлэгчид, дам “хөгжүүлэгчид” нь улстөрчид, үндэсний үзэлтнүүд, иргэний хөдөлгөөнийхөн, “эх орончид”.  Учир нь, утаа ядуурал хоёр нэг зоосны хоёр тал. Утааг ялъя гэвэл ядууралтай тэмцэх, ядууралтай тэмцэхийн тулд ажилгүйдлийг бууруулах, ажилгүйдлийг бууруулахын тулд эдийн засаг, эрчим хүчээ тогтвортой хөгжүүлэх. Эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийн тулд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх. Ингэж цогцоор нь шийдэж байж ядуурал, утаа, ажилгүйдлийг Монгол ялна.

Монгол ялахын тулд нүүрсний төмөр замаа тавьж, эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөж, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Оюутолгой төслийг тогтвортой хэрэгжүүлэх учиртай. Үгүй бол улаан, цэнхэр бүгд утаагаа уушгилаад суухаас өөр аргагүй.

Улаанбаатарын утаа угтаа Тавантолгойн төслийг гацааж, экспортын төмөр замыг овоолсон шороо болгож, Эгийн голын төсөл болон эрчим хүчний эх үүсвэрүүдийг зогсоож, Тавдугаар цахилгаан станц таг алга болсны үр дагавар. Хэрэвзээ дээрх төслүүдийг хэрэгжүүлсэн бол нийслэлийн 220 мянган өрхийн хэд нь утаа гаргадаг яндангаа цахилгаанаар халдаг паараар сольсон байх бол.

 Монгол Улс жилдээ 8.5 тэрбум кВт.ц эрчим хүч хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотоодын эх үүсвэрээс, 20 хувийг нь импортын цахилгаанаар хангадаг. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд 5-8 хувиар нэмэгдэхийн хэрээр шинээр цахилгаан станц барих зайлшгүй шаардлага байгааг салбарын сайд болгон амны уншлагаа болгосоор ирсэн. Зөвхөн нэг жишээ дурдахад, тавдугаар цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна гэснээс хойш лав 14-15 Засгийн газар солигджээ.

Эгийн гол, Тавантолгойн цахилгаан станц барих төслүүд хүний болон өөрийн эх орончдын оролцоотойгоор тэг зогсоод удаж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хятадын засгийн хөнгөлөлттэй зээлээр Эгийн голын усан цахилгаан станц барихаар болсон ч ОХУ-ын эсэргүүцлийн улмаас урд хөршийн зүгээс санхүүжилтээ зогсоосон. Энэ төсөл гэхэд бараг 30 жилийн настай. 1991 онд төсөл хэрэгжүүлэх шийдвэр нь гарч байсан гэвэл шүү дээ. Кремль зөвшөөрөөгүй цагт эрчим хүчний төслүүд хөдлөхгүй шинжтэй. Бас экспортын төмөр зам.

Экспортын төмөр зам барьж, уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч хөршид гарган, их мөнгө олох сонирхол Монгол Улсад бий. Гэвч Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, Гашуунсухайтын төмөр замыг барих ажил нурахад “ганц дайчин ганцаардаагүй” юм.

Хэрэвзээ Тавантолгойг эргэлтэд оруулж, экспортын төмөр зам баригдсан бол Монгол Улсын нүүрсний орлого жилд нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой байв. Үүнийг манай “эх орончид” үгүй хийсэн билээ. Тооцоолж байснаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн төслүүдээс жилд дунджаар экспортын орлого гэж 2.8 тэрбум ам.доллар орж ирэхээр, улсын төсөвт 400 саяас1.1 тэрбум ам.доллар төвлөрөхөөр байлаа. Энэ боломж мөн “хулгайлагдсан”.

Энэ мэт том төслүүд хэрэгжсэн бол барилгын зах зээлд “эзнээ” хүлээж буй 30 мянган орон сууц эргэлтэд орчихсон, тэр хэрээр гэр хорооллын яндангийн тоо буурчихсан, гэр хорооллыг барилгажуулах мөнгөтэй болчихсон байх байлаа. Одоо Оюутолгой, Дубайн гэрээгээр улс төр хийсэн Т.Аюурсайхан нарын улстөрчдөөс болоод Монгол Улс “саарал жагсаалт” гэж шахалтад орж байна. Дарга нарын ярьдгаар өнөөдрийн "өндөрлөг"-өөс харвал Монгол ялсан болов уу, ялагдсан болов уу.

Ж.ЭРХЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

agaar 2019-10-17 192.82.72.134

utaa unexeer buurch bna bur utaagui bna gexgui tsaashid bur bxgui bolox bxaa.manai ene xavid utaa togtchood salxigui ued amisgalax argaggui xetsuu bdag bsan.gadnaas orj irj bga xunii xuvtsasnaas shuud umxii ugaar unertdeg blaa.odoo bol saixan bnaa

Avatar

Gan 2019-10-17 119.40.98.162

Гайхалтай үнэн үг байна. Энэ популист, төрийн бус байгууллагынхан улсын хөгжилд тушаа болж байна. Нэг их эх орондоо, байгаль дэлхийдээ хайртай хүн болцгоох боловч Монгол улсдаа нүдэнд харагдахаар юм бүтээгээгүй улс байдаг. Нэр хүнд, эсвэл мөнгө 2 чухал байдаг байх

Avatar

Зочин 2019-10-17 202.179.24.208

Төр оролцсон учраас ашиг сонирхлын зөрчил гардаг. Ашиг сонирхлын зөрчил гарсан учраас ажил явдаггүй. Харин хувийн хэвшилд шилжүүлчих юм бол хариуцлагаа хувийн хэвшил үүрнэ, эрсдэл гаргахгүйн тулд мэдээллээ сайн өгнө, ашиг сайн олохын тулд бүтээгдэхүүнээ чанартай гаргана, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл асуудал гарахгүй. Гарсан эрсдлийн хойно улстөржүүлж хамгаалах, улстөржүүлж эсэргүүцэх шаардлага байхгүй. Хувийн хэвшил уурхайн нүүрсийг үнээр нь худалдаж аваад, олон хүнийг ажлын байртай болгон

Avatar

Зочин 2019-10-17 103.229.120.84

…Huziigui hun ugee heleech

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-10-17 202.9.42.39

нэг тэнэг өнгөрсөн жилийн утааг хараад уб утаатай байна гэж баярлав бас усан тэнэг хүрэлсүх огцор гэж солиоров харин гайгүй нь муу мэдээ сонсмооргүй байна гэж одоо хүрэлсүхийн засгийн газарыг ажлыг нь сайн хийлгэж үр дүнг нь үзмээр байна нэгэнт эрхээ авсан нам элдэв балай юмнуудаас айлгүй тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө тууштай яваад дуусгадаг баймаар
том төсөл ажлууд явж байгаа тул 2020 ОНД СОНГУУЛЬ хийлгүй шууд 2021 онд ээлжит сонгуулыг нийслэл ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийцгэ

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.2

Монголчуудаа ахан дүүсээ. Муу, муухай мэдээлэл сонссор байгаа тэр мэдээний далайдаа бид бүгд живжээ. Муу мэдээллээс таашал авдаг дэлхийн 220 орноос ганц монголчууд байна. Өөрчлөгдөх цаг ирсэн шүү. Муу мэдээлээл> таашаал> муу амьдрал! Сайхан мэдээ> таашаал> сайхан амьдрал: энэ замдаа орох цаг ирээд удаж байна. Зүтгэх, хөдөлмөрлөх нь чухал. Гоншгосон, бүх бурууг бусадад өгдөг хэзээ өөдлөхгүй.

Avatar

Zochin 2019-10-17 67.81.189.74

Ene zurgiig harval UB utaatai l b.adaa

Avatar

Иргэн 2019-10-17 139.5.218.189

Асуудал өнгөндөө бишээ харин эрдэнэт монгол хүний амь нас эрүүл мэнд аймшигтайгаар эрсдээд байгаам.Хүрэлсүх хариуцлага ярьж л гарч ирсэн. Одоо өөрийнх нь буруу шийдвэрээс болж хүний амь үрэгдээд ирэхээр ард түмэндээ ил гарч нүүрээ үзүүлэн уучлалт ч гуйж чадахгүй байгаа нь өөрөө гутамшиг юм.Хэрэв шударга ёсыг тогтоох гэж байгаа бол өөрөө огцорч улс төрийн соёлыг үзүүлэх байлаа. Гэвч тэр худлаа гөлөг байсан гэдэг нь тодорхой боллоо

Avatar

золбоо 2019-10-17 202.55.188.89

хуцаарай

Avatar

Зочин 2019-10-17 202.179.24.208

Тийшдээ Ерөнхий сайдын нэр хүндийн хажууд тэр хэдэн хүний амь юу юм бэ. Хуцдагийн

Avatar

Зочин 2019-10-17 202.55.188.42

Zov bichij gantsahan aldaa bna yaduurliig buuruulhad tom tosluud hereggui jijig tosluud heregtei hun bolgon hiideg

Avatar

Зочин 2019-10-17 103.229.123.116

Utaa arilah ni AN har darsan zuud. Alban ysnii hariu garaagui bhad Erdene bur bayarlaad medegdel hiigeed bsan. Orchoosoi gsn huslee AN darga darj diilehgui bna leesht.

Avatar

zochin 2019-10-17 202.179.27.220

dongoj say bichsen setgegdliig yagaad ustgaad bna,ta nar yaaj ajillaa chiideg um ???

Avatar

zochin 2019-10-17 202.179.27.220

anchnaasaa l sain zuuch,yndang suuriluuldag ter n l bidnii gol chereglee, ter bolgon schinechleed ,tansaglaad baich mongo togrog choms ,daarchil bna,tegechdee ugaartchaas aidag cheveer. Tulee uneed orood ter bolgon avaj chadachgui bna.

Avatar

БИЛЭГТ 2019-10-17 192.82.70.128

Өвөл болохоор хүйтэн болдог. БИЛЭГТ

Avatar

зочин 2019-10-17 202.9.42.179

АН нам утааг дэмжээд байгаа юм шиг л шаачихх юм аа ….Иргэд олноороо угаартаж , зарим нь бүр үхээд байгааг л анхаар ч , арга хэмжээ аваач гэсэн шдэ ..буруу юу ? .

Avatar

bataa 2019-10-17 202.131.225.205

AN MAL AN MAL AN MAL AN MAL. Ulaanbaatar khot utaanaasaa salaad khugjuud deeshlene gekhees ta khed ukhtlee aij baigaa bizdee. Ta nariin avsan dsalgavar chini Mongol ulsiig mini khugjuulekhgui baikh daalgavar baikhaa. Mongoloos mini bukh gishuudteigee bas naad setguulchtei yav. Mongol uls khugjmuur baina AN aa!!!

Avatar

Зочин 2019-10-17 117.111.14.87

Zaaa omhii ORK min tegeed yatsiin . Yich chadahgui baij bas AH-aas bolood hogjihgui bn gej gutsaldah geed baih chin bagahaan dalchignaarai omhii MAH-guu uhdeluudee !

Avatar

зочин 2019-10-17 202.21.125.35

ер нь бол утаа бууруулахыг эсэргүүцсэн хүн байхгүй байх гэж бодож байна. Гол хүн яагаад нас бараад байна гэдгийг л яриад байна. МАНгарууд гэж юмыг дандаа буруу тийш нь сөрсөн базаа хийгээд сурчихсан улсууд бүх юмыг буруугаар нь сурталчилаад байх юм. Утаагаа бууруулж байхад хэдэн хүн үхэх хамаагүй ухааны юм яриад байж болохгүй биз дээ. Монголд хүний амь ийм хямдхан болчихсон юм уу

Avatar

Зочин 2019-10-17 202.126.88.183

Цахилгаанаар халаана гээд байх юм.
Хэзээ ч түүхэнд ийм хүйтэн газрыг цахилгаанаар халаалтыг шийлэж байсан улс хаана ч байхгүй

Avatar

Батаа 2019-10-17 202.179.27.55

Тэр үнэн. Гэхдээ дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд гэрт амьдраад бас нүүдэлчний сэтгэхүйгээс салаагүй хүмүүс өөрчлөгдөх хэрэгтэй. Чадахгүй бол бүгд сүйрнэ. Энэ бас үнэн.

Avatar

Зочин 2019-10-17 119.40.103.6

Эрхэс та жаахан улс төржих юмаа. Монголчууд улс төржсөөр байгаад хийх ажлаа хийлгүй, олсон жаахан мөнгийг нь улс төрчид нэртэй намчирхсан луйварчид авлига хэлбэрээр идээд дууссаныг Та үгүйсгэж чадахгүй байх. Харин Хүрэлсүх тэргүүтэй залуучууд өнгөрсөн 30-аад жил хийж чадаагүй ажлыг эхлүүлж хийж чадаж байгаа миний бие болон ард түмэн эерэгээр харж дэмжиж байдаг юм шүү. Удаан цэнхэр угаар гэж байдаггүй шиг Улаан Цэнхэр намууд байдгаас эх орон минь хохирч байгаа нь ҮНЭН.

Avatar

Зочин 2019-10-17 103.57.95.124

Яг үнэн одоо ярих шүүмжлэхээ болиосой ажлаа хийгээсэй яасан ч өчүүхэн юм бэ? АН попорохоо болиосой. Нэх л өширхсөн хүмүүс байх юм утаа багасвал.хүн болгонд хэрэгтэй биз дээ. Багасчихлаа гээд бачуурч байхаар өөрсдөө ажлаа хий л дээ

Avatar

Зочин 2019-10-17 202.21.124.162

Ard tumeen ene yalzarsan luivarchin avilgachin MAN, Ulsiin ih hural, Zasgiin gazriig yaaraltai ogtsruulj, zailuulii!!!!! Bolj butej bgaa yum Yu ch alga unendee l oi gutaj bn !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж