Нийслэлд 73 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ | News.MN

Нийслэлд 73 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ

Нийслэлд 73 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ

Нийслэлд 73 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ

Улаанбаатар хотод буюу Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 73 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ. Тодруулбал, өчигдөр /2019.10.16/ Говьсүмбэр аймгийн “Алаг тогоо” уурхайгаас … УНН улсын дугаартай Синотрак маркийн ачааны машинаар түүхий нүүрс оруулж ирэх гэж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлсэн байна. Тус тээврийн хэрэгслээр 40 тонн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг хууль бусаар үйлдсэн болох нь тогтоогджээ. Уг зөрчлүүдийг шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Засгийн газрын 62 дугаар тогтоолоор энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн тусгай зөвшөөрөлгүйгээр нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Тогтоол хэрэгжсэн өдрөөс энэ сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгслээр 3206.06 тонн түүхий нүүрс нийслэлд орж ирэх гэж байсныг хяналт шалгалтаар илрүүлэн буцаасан байна.

Хэрэв уг шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 300 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 126.182.82.9

hen ugaartaj yhehig bodoh ym bee lalruudaa

Avatar

Зочин 2019-10-17 122.201.24.191

Хүйтний эрч чангарахаар гэр хорооллын айлууд юу түлэх вэ? Сайжруулсан нүүрс нь угаарын хийтэй!!!!

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.140

Нүүрсийг нь улсын орлого болгоод зөрчлийн хуулиараа торгохгүй бол буцаагаад өөр замаар зөөгөөд байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж