Шатахууны үнийг ЗГ зохицуулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг ЗГ зохицуулах ёстой гэв

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг шуурхайлах чиглэлээр Засгийн газарт хандах болсон талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэлхий нийтэд шатахууны үнэ 50 хувиар буурч байхад Монгол Улсад буурсангүй. Тариаланчид хүндхэн байна, тиймээс тариагаа хураах үед нь зээлээр шатахуун олгох асуудлыг шийдвэрлэх ёстой.

Өнгөрсөн онд нэг баррель түүхий нефтийн үнэ 110 ам.доллар байсан бол өнөө жил 50 ам.доллар болж буурсан. Онцгой албан татварыг энэ оны нэгдүгээр сард бууруулснаар шатахуун импортлогчид нэг ам.долларыг 1450 төгрөгөөр бодож татвараа төлдөг. Гэтэл энгийн иргэд 1900 төгрөгөөр бодож татвар төлдөг. Ийм байхад нефть импортлогчид шатахууныхаа үнийг нэг ч төгрөгөөр бууруулахгүй байгаа тул Засгийн газар оролцож зохицуулах ёстой гэж тэд үзэж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж