Хотын дарга Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэнийд зочлов | News.MN

Хотын дарга Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэнийд зочлов

Хотын дарга Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэнийд зочлов

Хотын дарга Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэнийд зочлов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр очиж, түлшний тээвэрлэлт, түгээлт, нөөц, иргэдийн худалдан авалтын талаар борлуулагчтай уулзаж, мэдээлэл сонсохоор очлоо.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Шар хадны эцсийн буудал орчимд иргэн н.Цэнгэлтэй уулзаж, сайжруулсан түлшний талаар санал сэтгэгдлийг нь сонсох явцдаа, түүний гэрээр орж, түлшний чанар, хэрэглээний тухай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Иргэн н.Цэнгэл автобусны буудлаас холгүй, өөрийн ах эгч нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа, очиж болно гэдгийг хэлсний дагуу Хотын захирагч С.Амарсайхан иргэн н.Цэнгэлийн машинаар түүний ах Х.Хишигцэвэгийнд очиж, гэрийн эзнээс зөвшөөрөл авч, гэрт нь зочиллоо.

Хотын захирагч С.Амарсайхан “Танай дүүтэй тааралдаад, дагаад хүрээд ирлээ. Гэртээ орохыг зөвшөөрсөн та хоёртоо баярлалаа. Бидний ингэж айл өрхөөр орж байгаа нь сайжруулсан түлшний хэрэглээ ямар байна, борлуулалтын цэг айл өрхүүдэд хэр ойрхон байна вэ, шөнө очоод авахад нээлттэй байна уу, тээвэрлэлт хүртээмж нь ямар байна вэ, түлш хэрэглэх зөвлөмж мэдээлэл иргэдэд хэр зэрэг хүрч байна, түлшний хэрэглээний аюулгүй байдлын асуудал, галлах арга аргачлалын талаар түлш хэрэглэж байгаа иргэдийнхээрээ орж үзье, тулгамдсан хүндрэлтэй асуудлыг нь шийдвэрлэхийн тулд газар дээр нь очиж ажиллая үзье, санал гомдлыг нь сонсъё, мөн дүүрэг хорооны ажил амьдралын талаар ярилцъя гэж танайхыг зорьж ирлээ. Шаардлагатай бол сайжруулсан түлш түлдэг айл өрхөөр орж хоноё гэж бодож байна. Хотын даргын хувьд зүгээр мэдээлэл сонсоод явах биш иргэдийнхээ дунд орж асуудлын шийдэл гарцаа олох нь чухал гэж бодож байна” гэв.

Иргэн Х.Хишигцэвэгийн гэр бүл монгол гэрт амьдардаг, “Дөл” төслийн зуух хэрэглэдэг бөгөөд гэрийн эзэгтэй хэлэхдээ “Сайжруулсан түлшний чанарын хувьд үнс нэлээд гардгийг эс тооцвол шаталт, дулааны барих чанарын хувьд давгүй л юм. 1-2 кг түлшээр галлахад өглөө болтол дулаанаа барьчихдаг. Түлшний цэгийн тухайд саяхан огцом хүйтрэхэд Шар хадны эцэс дээр байдаг цэг түлшгүй болсон учир Цайз захаас очиж авсан. Бид хоёр өглөө ажилдаа гараад оройдоо гэртээ ирдэг болохоор тэр бүр хороон дарга, хэсгийн ахлагчтайгаа тааралдахгүй байгаа.

Хотын даргад хандаж хэлэхэд манай энд хог ирж ачилгүй их уддаг, хогны машин сардаа нэг удаа, заримдаа бүр хоёр сард нэг удаа ирдэг. Өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ өгөх гээд өглөө 06:00 цагт очиход оочер нь дуусчихсан байдаг. Дүүргийн эмнэлэгт хүүхдийн шүд үзүүлэх гээд зөвхөн нэгдэх өдөр авдаг, өглөө эрт очиход хэдхэн хүнд оочер тараагаад дуусчихсан гэх юм. Иймээс хүүхдийн шүдийг өндөр үнэтэй ч гэсэн хувийн эмнэлэгт үзүүлэхээс өөр аргагүй болдог” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Дүүргийн удирдлага, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга удирдлагуудыг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийг нь өрхийн эмнэлэг дүүргийн шүдний төв дээрээ очиж газар дээр нь очиж ажиллуулж, энэ асуудлыг иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх чиглэлийг өгье. Та бүхэн пийшингийнхээ хавхлагийг түлш сайн цогшсон ч гэсэн битгий хаагаарай, сайжруулсан түлшний хувьд нүүрс сорогдоод, түргэн шатахгүй учраас хавхлагаа хаахгүй байхыг бодоорой” гэв.

Үүний дараа Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг хаалттай байсан сайжруулсан түлшний борлуулалтын 161 цэг дээр очиж, борлуулагчтай нь ярилцан, түлш авахаар ирсэн иргэдэд шөнийн цагаар үйлчлэхэд анхаарч ажиллахыг уламжиллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 66.181.188.244

Zuv shuu Hunii amaar dandaa ajlaa hiij bolohgui nalaihiin zamiig het yaruulah hereggui

Avatar

Зочин 2019-10-17 202.9.43.67

Хотын дарга сайн ажиллаж байгаа. Сөрөг хүчний нөхөд муулахыг л боддог бас муулдаг. Түүнийг нь бүү тоо. Налайхын замыг чанартай тавиулаарай. Хугацаандаа хийх гээд чанаргүй тавьчих вий дээ. Энэ зам таны нэртэй олон арван жил холбогдоно шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж