Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулна

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны А/1076 дугаар захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа" 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана.

Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ аравдугаар сарын 28-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 31-ний өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлнэ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар 25 байршлын газрыг худалдана.

Дуудлага худалдааны үнийн саналыг аравдугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж, 15 цаг 00 минут 00 секунд хүртэл авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж, хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна. 17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож, энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаанд оролцоход бүрдүүлэх материал

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ/

Утас: 7777-1285, 315712, 89050093

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж