“Би Эдит Пиаф байна” ганц хүний хөгжимт драмын жүжгээрээ шаггүй авьяаслаг жүжигчин болохоо харуулсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан ирэх сард Улаанбаатар хотноо "The Parade of Winners" нэртэй фестиваль зохиохоор болжээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ний хооронд болох юм байна.
Уг фестивал нь Монголд моно жүжгийг түгээн, таниулах зорилготой бөгөөд Герман, Латви, Молдав, Швед, Украйн болон Киргиз улсын моно жүжгийн алдартнууд урилгаар оролцох аж. Энэхүү наадам нь Монголын драмын урлаг, Монголын моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих боломжийг бэлтгэх үүд хаалга болж байгаагаараа онцлогтой юм байна.
Онцлоход, жүжигчин Ц.Баясгалан нь “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ моно жүжгийн олон улсын “МонАкт-2014” фестивалиас “Гран При” хүртэж байсан юм.
Г.ХОРОЛ