Монголбанкны статистик мэдээллээр долоодугаар сард иргэдийн нийт хадгаламж өмнөх сараас 117.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин гадаад валютын хадгаламж сарын дотор 22.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 23.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ам.долларын ханш өссөн хэвээр байгаа нь иргэдийн төгрөгийн хадгаламж буурч, валютын хадгаламж нэмэгдэхэд нөлөөлсөн бололтой. Тухайлбал, иргэдийн төгрөгийн хадгаламж бүтэн жилийн дотор ердөө 1.1 хувь буюу 78.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Банк, санхүүгийн байгууллагуудад иргэдийн хадгалуулсан нийт төгрөгийн хэмжээ 7194.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Т.СОЛОНГО
Холбоотой мэдээ