Хүүхдүүдийн дугуйлан маргаашнаас хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийн дугуйлан маргаашнаас хичээллэнэ

Монголын хүүхдийн урлан бүтээх төв энэ хичээлийн жилийн элсэлтээ маргааш буюу есдүгээр сарын 1-нээс авахаар бэлтгэлээ хангажээ. Тус төв

  •     Уран зураг

  •     Сийлбэр

  •     Ханын чимэг сийлбэр

  •     Сүрлэн наамал

  •     Сүрлэн сүлжмэл

  •     Хүүхэлдэй бэлэг дурсгал

  •     Баримал керамик

  •     Хайчилбар

  •     Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал

  •     Хувцас дизайн

  •     Арьсан урлал

  •     Нисэх онгоцнызагвар зохион бүтээх

  •     Усан онгоцны загвар зохион бүтээх

  •     Авто машины загвар зохион бүтээх

  •     Автоматик электроник

Анхан шатны сургалт зэргээр 16 төрлөөр дугуйлан хичээллүүлж, 2-5 хүртлэх ангийн хүүхдээс элсэлт авна. Суралцагчид 2-5 жилийн хугацаатай суралцах бөгөөд үнэ төлбөргүй. Харин бүртгэлийн хураамж 20 мянган төгрөг юм байна. Бүртгэл есдүгээр сарын 14-нийг хүртэл өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болох аж.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж