Тулаги арлыг бүхэлд нь Хятадын компани түрээсэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Тулаги арлыг бүхэлд нь Хятадын компани түрээсэлжээ

Тулаги арлыг бүхэлд нь Хятадын компани түрээсэлжээ

Тулаги арал нь дэлхийн II дайны үед Их Британи, дараа нь Японы Өмнөд Номхон далай дахь цэргийн штаб болж байжээ. Харин одоо Хятадын засгийн газраас тус аралд хяналтаа тогтоох алхам хийж эхэлсэн байна.

Соломоны арлууд дахь нутгийн удирдлагатай өнгөрсөн есдүгээр сард байгуулсан нууц гэрээний дагуу Бээжинд төвтэй компани арлыг бүхэлд нь болон эргэн тойрны орчныг хөгжүүлэх эрх авчээ. Тус компани нь Хятадын Коммунист намтай ойрын харилцаатай гэгдэж байна. Улмаар арлыг бүхэлд нь түрээслэх гэрээ нь Тулаги арлын оршин суугчид болон АНУ-ыг цочирдуулжээ.

Өмнөд Номхон далайн бүлэг арал нь Хятадыг хянах, далай тэнгисийн тээврийн гол замуудыг хамгаалахад чухал ач холбогдолтой аж. Өмнөд Номхон далайн бүс нь байгалийн нөөцөөр баялаг бөгөөд Хятадын хөрөнгө оруулалтын төслүүдээр дамжуулан арлыг цэргийн бааз болгон хувиргах вий гэж АНУ, Австрали зовниж байна.

Тулаги арлын гэрээг байгуулахаас хэдхэн хоногийн өмнө Соломоны арлуудын зүгээс Тайваньтай харилцаагаа тасалж, Хятадын талыг баримтлах болсон аж. 75 жилийн хугацаатай, цаашид сунгах боломжтой түрээсийн гэрээнд Хятадын “Sam Enterprise” групп иргэний болон цэргийн зориулалтаар ашиглах боломжтой дэд бүтцийг байгуулахыг тусгажээ.

“Стратегийн хамтын ажиллагааны гэрээ”-ний хуулбарыг “The New York Times” сонин олж авснаар олон нийтэд ил болсон байна. Гэрээг есдүгээр сарын 22-нд үзэглэсэн бөгөөд арлыг эдийн засгийн тусгай бүс, эсвэл бусад зорилгоор ашиглах боломжтой дэд бүтцийг хөгжүүлнэ гэж заажээ. Гэвч 1000 давсан хүн амтай Тулаги арлын ард иргэд дургүйцлээ илэрхийлсээр байна.

Эх сурвалж: THE NEW YORK TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж