Уран бүтээлч, дизайнер Томас Дамбо Денмаркийн Оденс хотод 1979 онд төрсөн. Бага наснаасаа л хөршүүдийнхээ эргэн тойрноос олсон хуучин модоор байшин, тавилга хийх дуртай хүүхэд байжээ.
2005 онд Денмаркийн Колдинг хотын Колдинг дизайны сургуульд элсэж, гудамжны урлагийн тухай зузаан мэдлэгтэй болсон Томас удалгүй анхны томоохон төсөл "Аз жаргалтай хотын шувууд"-аа хэрэгжүүлж, барилгын хог хаягдлаар 3500 шувууны үүр хийн дэлхийн олон хотод байрлуулсан байна.
Ийнхүү уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр барилга үйлдвэрийн хаягдал мод, үхсэн мод ашиглан нийт 117 том, жижиг төсөл хэрэгжүүлжээ.
2017 онд "Мартагдсан зургаан үлэмж биетэн" төсөл хэрэгжүүлж, Денмаркийн Копенгагений ойд хаягдал бүтээгдэхүүнээр урласан зургаан үлэмж биетний хөшөө бүтээж байрлуулсан нь түүнийг дэлхий нийтэд алдаршуулжээ.
2014 он
Ноён Жак Лумбер /мод иддэг тролл/
Денмарк
Хамгаалагч Хектор
Пуэрто Рико
Күлэбра Эс Лэй хэмээх үзэсгэлэнт арлыг муухай болгох хэн нэгэн ирвэл амжиж арга хэмжээ авахаар чулуу далайн хүлээж буй нь
2015 он
Тролл Троелс
Хорсенс
Тайван Бен
Аархус
Флоридад болдог хөгжмийн наадамд зориулж сайхан хөгжим сонсоод тайвширч буй троллыг бүтээжээ.
Олав чоно
Копенхаген
Копенгагенд болдог Копенхэлл рок наадамд зориулж "муухай" чоно босгосон ч наадмын уламжлал ёсоор түүнийг шатааж "тамруу нь буцаажээ".
Фредрикке
Копенхаген
Дань хэлэнд Фред гэдэг нь энх тайван гэсэн утгатай. 2015 онд Парис болон Копенгагенд болсон тероррист халдлагын дараа дэлхийд энх тайван ирээсэй гэсэн хүслээ илэрхийлж буу хугалж байгаа эмэгтэйн дүрийг мөнхөлсөн.
Том босс Бертел
Копенхаген
Дотроо шаттай бөгөөд авираад малгайн дээрээс орчныг харах боломжтой
Өөрийгөө хийж буй Саймон
Аархус
Дуусгаж амжаагүй ч гарт нь алх бариулж орхих мэргэн санаа олсон.
Суванний Снора мангаа
Флорида
Суваннид болдог хэллөвиний наадамд очихдоо наадамд болон зочдод зориулж хийсэн.
2016 он
Вилсоны машин
Пуэрто Рико
Нутгийн гудамжны наадамд зориулан бүтээсэн. Машиныг нь нутгийн иргэн Вилсон хандивласан. Наадмын дараа Пуэрто Рикогийн хамгийн том музейд очсон.
Саймон, Анинэ хоёр
Аархус
2015 онд өөрийгөө бүтээж буй Саймоныг зөөх боломжтой байлгахаар газарт хадалгүй бүтээсэн ч удалгүй хар салхины улмаас Саймон эвдэрсэн аж. Нутгийн Анинэ гэх охин хандив цуглуулж, Саймоныг дахин бүтээлгэхийг хүсэхэд Томас өөрийнхөө бүтээлийг хуулах дургүй учир арай өөрчилж, өөртөө найз бүтээж байгаагаар урлажээ.
МАРТАГДСАН ЗУРГААН ҮЛЭМЖ
Копенгаген
Зургаан үлэмж биет троллыг бүтээж Копенгаген хотын байгальд "нууж" тавьсан нь хүмүүст аялангаа байгалийн сайхныг бишрэх, бид дэлхийд ганцаархнаа биш бөгөөд эх дэлхий биднийг харж байгаа гэх мэдрэмжийг өгөх зорилготой ажээ.
Ийнхүү тэд Томас Дамбогийн "Жижигхэн хүмүүс ба аварга троллуудын гайхамшигт түүх" үлгэрийн эхлэл болсон аж.
- Гүүрэн доорх Оскар
- Нөхөрсөг Теди
Хамтран ажилласан багшийн нэр
- Бяцхан Тилде
Өөртөө 28 шувууны үүртэй
- Нойрсож буй Луйс
Сайн дураар хамтарч ажилласан хүний нэр
- Уулан дээрх Томас
- Толгод дээрх Тринэ
Ногоон Анна
Гамбург
Рүнэс мод
Флорида
Суванний Снора мангаан ойролцоо
2017 он
Лаура, Жулиан
Тролл Троелс их алдартай болсон учир хажууд нь түүний хүүхдүүдийг "төрүүлжээ".
Тагнуулч Слай
Флорида
Суваннид болдог наадамд зориулж гурав дахь нь
УУЛЫН ТРОЛЛУУД
Өмнөд Солонгос
"Жижигхэн хүмүүс ба аварга троллуудын гайхамшигт түүх" үлгэр
Эрт урьдын цагт хамгаас үзэсгэлэнт нутагт жижигхэн хүмүүс аварга троллуудтай эвтэй найртай хамтран амьдардаг байжээ. Тэд хамтдаа цэцэгс усалж, шувууд тэжээж, нараа шүтдэг байсан аж. Учир нь энэ бүгдгүйгээр ирээдүй гэж байхгүйг тэд мэддэг байж. Гэтэл хэн ч одоо хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй нэгэн өдөр бүх жижигхэн хүмүүс энэ бүхнийг мартчих нь тэр. Тэд барилга бариад л, улам том гэлцээд л, эцэст нь нарыг ч халхлахаар маш том хотууд барьжээ.
Харамсалтай нь, тэр наргүй газар цэцэгс ямар ч өнгөгүй, шувууд дуугаа дуулж чаддаггүй, троллууд амьдарч чадахааргүй болчихсон аж. Ийнхүү троллууд хотоос, дуу чимээнээс, утаанаас алсын алсад зугтаад уулан дээр гарчээ. Цөөхүүлээ үлдсэн троллууд тэндээ нар, шувуу, цэцэгстэй газар олж, аж төрөн амьдран суух болсон байна.
Удалгүй троллууд жижигхэн найзуудаа санахын эрхээр уулан дээрээсээ дуу дуулан хүмүүсийг дуудаж, шинэ гэрээ үзүүлэхийг хүсчээ. Тийнхүү троллууд өөрсөд дээр нь ирсэн зарим жижигхэн найзуудаа нөхөрсгөөр хүлээн аваад "Усаа хайрла, цэцгээ усал, нараа шүтэж амьдар. Учир нь энэ бүгдгүйгээр ямар ч ирээдүй гэж байхгүй шүү дээ" хэмээн найрсгаар сануулжээ.
- Том Ёонг
Бяцхан найзуудаа нөхөрсгөөр хүлээн авч байна.
- Аз жаргалтай Ким
Найзууд нь эргэн тойронд нь тоглох зуур хэвтээд амарч байх дуртай.
- Вок ээж
Жижигхэн найзуудаа гар дээрээ тэврээд энхрийлэх дуртай.
- Ноён Ли
2018 он
Дуртай модныхоо хажууд суугаад хайртай байгалиа өдөржин ширтэж суух нь л жаргал.
- Хөгшин өвөө Вү
2018 он
Уулан дээр суугаад бүх л шувуудад, амьтдад, моддод, мөн ирсэн жижигхэн найзууддаа байгалийн сайхан аялгуу тоглож өгдөг.
2018 он
Тролл ан
Чикаго
Троллууд жижигхэн хүмүүсийн зогсолтгүйгээр, өршөөлгүйгээр эх дэлхийгээ бохирдуулж, сүйтгэхээс нь залхаад тэднийг барьж аваад сайтар сургахаар шийджээ.
"Жижигхэн хүмүүс ба аварга троллуудын гайхамшигт түүх" үлгэр
Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад, нар дөнгөж л мандаж байхад томоо тэнгэртэй жижигхээн гараг байдаг байжээ. Ой мод нь өндөр ч гэж жигтэйхэн, орой дээрээс нь боргоцой унавал тэр дороо бутарчихдаг юм гэнэ.
Тийнхүү нэгэн бяцхан боргоцой газар унахдаа хоёр хэсэг болж бутраад хоёр тролл болчихжээ. Хоёр тролл олон болж, олон тролл сая болов. Учир нь троллууд амьдралд хайртай, хүүхдэд ээлтэй гэнэ.
Тэд шувуудтай, зөгийнүүдтэй ч эвтэй найртай аж төрцгөөж, нарс, царс, хулс, гацуур, хуш, бут гээд л бүх моддыг жижиг томгүй хайрлан хамгаалж, нэг удаа ч өвтгөлгүй энх тунх, аз жаргалтай амьдарцгааж байжээ.
Сая сая жил улиран одож сайхан амьдрал үргэлжилж байтал хөх тэнгэрт туяа татаад, хачин харийн амьтад хүрээд ирж гэнэ. Ганцхан тохой өндөртэй, гөлийсөн жижигхэн нүдтэй юм гэнэ.
Троллууд тэдэнтэй найрсгаар мэндчилж, газар нутагтаа хамтдаа амьдрахыг зөвшөөрөөд бүх л дэлхийнхээ амьд амьтан, ургамлын тэнцвэрт байдлын тухай зааж сургажээ. Даан ч хэн ч одоо хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй нэгэн өдөр харийн амьтад заасан бүхнийг нь мартчих нь тэр.
Харийнхан хачин хачин барилга барьж, далай шиг уудам, уул шиг өндөр хот босгож эхлэв. Өвс ургадаг байсан газар нь чулуун зам тавиад, харанхуй шөнийг хиймэл оддоор дүүргэж гэрэлтүүлэв.
Дугуйтай морьд хийж муухай чимээ, онцгүй үнэр тараагаад, утаа гаргаж нарыг хаагаад ер болж өгөхөө байхад нь троллууд гуниглаж яахаа мэдэхээ байлаа. Учир нь наргүй газар нь цэцэгс ямар ч өнгөгүй, шувууд дуугаа дуулж чаддаггүй, троллууд амьдарч чадахааргүй болчихсон гэнэ.
Ийнхүү троллууд алхаад л байж алхаад л байж. Ургамал, амьтад нь тэнцвэртэй угаас сайхан шинэ гэр олохоор алхаад л байж. Тэгээд цөөхүүлээ үлдсэн троллууд тэндээ нар, шувуу, цэцэгстэй газар олж, аж төрөн амьдран суужээ.
Гэтэл өмнө нь болсон явдал дахиад л болох нь тэр. Халдаж ирсэн харийнханд троллууд "Хэрвээ чи ойд хайртай л бол бид чамайг хамгаална. Харин үгүй гэвэл чинь барьж аваад балбаад өгч чадна" хэмээн дахин дахин сануулж гэнэ.
- Үслэг Эмма
Үслэг Эмма ойд суугаад хүмүүсийг тороор барихыг оролддог.
- Хамгаалагч Жое
188-р хурдны замыг манаж, троллуудын ой руу хэн нэгэн хорон санаатан халдахаас сэргийлдэг.
- Чулуут Бардур
Тэр чулуунд хайртай. Гэхдээ хүмүүсийн хийсэн төмөр моринд дургүй. Муухай утаа гаргаад байдаг хачин амьтдыг хайртай чулуугаараа дарж алахаар шийджээ.
- Зальт Алекса
Тэр их зальтай. Хүмүүсийг урхидах дуртай. Олон жил хүмүүсийг ажигласны эцэст тэд зөвхөн түлш бас алтанд дуртай гэдгийг мэдээд төгс занга тавьжээ.
- Бяцхан Артурс
Тэр бол энэ ойн хамгийн том тролл. Сахилгагүй хүмүүсийг сайхан зооглох хурц том шүднүүдтэй.
- Цохиурт Ниэлс
Тэр цохиураа чадварлаг хэрэглэдэг. Ойртож ирсэн хорон муу хэнийг ч өршөөхгүй.
Исак Хартстөүн
Колорадо
40 дэх уран бүтээл их нэр хүндтэй болж, 3000 орчим хүний мэлмийг мялаасан ч хөршүүд нь уурлаж нүүлгэсэн.
Гэгээрсэн Лео
Теннеси
Тэр бол маш том, тайван тролл. Манантай уулсын дунд бясалгал хийхэд нэн тохиромжтой сайхан газар олоод, тэндээ үлдэхээр шийджээ.
Зак бөө
Флорида
Суваннигийн наадамд зориулсан дөрөв дэх бүтээл
2019 он
Хамгаалагч Хектор
2014 онд үзэсгэлэнт арлыг бохирдуулах хүчний эсрэг чулуу барин тэмцэж байсан хамгаалагч Хектор хар салхины улмаас сүйдсэн учир түүнийг дахин бүтээв. Хүчирхийлэл сайн зүйл дагуулахгүйг сурсан Хектор энэ удаа энд үзэсгэлэнтэй арал бий шүү хэмээн сануулах гэж дэнлүү барьжээ.
БЕРНХЭЙМ ОЙН ҮЛЭМЖҮҮД
Кинтаки
"Жижигхэн хүмүүс ба аварга троллуудын гайхамшигт түүх" үлгэр
Цасан ширхэг алган дээр буух цагаахан өвөл гадаа хүйтэн ч сэтгэлд дулаан
Өөрийн нь чихэнд эвшээх нь сонсдоод хоёр нүдээ нээж ядан нойрноос сэрлээ
Нэрийг нь хэрвээ асуувал Исак Хартстөүн гэж уулсын дээгүүр цуурайтах
Усны жараахай шиг жижигхэн байсан тролл уулын мод шиг өндөр болжээ
Долоон зуун мянга тавин нэгхэн настай идэр залуу тэр л тролл
Уулан дээр ганцаархнаа уйлмаар ч юм шиг гуниглаад байхаар нь
Доошоо бууж ойруу орохдоо насныхаа ханьтай учирсан гэнэ
Алаг нүдэндээ нулимс бөнжигнүүлсэн алдрай хоёр үртэй болсон гэнэ
Элбэрэлт хоёр үрс нь Элина бас Нис нэртэй
Энэрэл хайрт ээж нь Ломари гэх алдартай
Тэр гурав хамтдаа тэсгим өвлийг туулж гэнэ
Элина дээшээ харсан чинь тэнгэрээс өд буугаад ирж гэнэ
Жижгээсээ том хүртэл эвтэй найртай ойд
Жигтэйхэн сайн зүйл тохиолдох нь гэж
Жижиг томгүй бүгд баярлаад
Удахгүй дүүтэй болохдоо бэлдэж гарлаа
Бяцхан хүү ойгоор зугаалаад
Зүсэн бүрийн тоглоом олно
Нэгэн өдөр 200.000 настай луугийн яс олоод
Хүч чадлыг бэлгэдсээр хүү том боллоо
Гэтэл гэнэт мөс хайлж Исак уул руугаа ширтээд зогсов
Гайтай бүхнээс гэр бүлээ хамгаалах эрийн үүргээ санав
Элина, Нис, Ломариг тэвэрч бас үнсээд
Эргээд удахгүй ирнэ дээ гэж удаан алхсаар алсад одов
Исак Хартстөүн Колорадод 2018 онд баригдсан ч ойр хавийн хүмүүс эсэргүүцсээр өөр газарт шилжүүлэхээр болжээ. Ийнхүү тэрээр Кинтакид Ломари, Элина, Нис гуравтай хэсэг байж байгаад ойрын ирээдүйд Колорадо руу буцахаар төлөвлөж байгаа гэнэ.
- Ломари
Жирэмсэн
- Элина
- Нис
ДОЛООН ТРОЛЛ БА ШИДЭТ ЦАМХАГ
Бельги
"Жижигхэн хүмүүс ба аварга троллуудын гайхамшигт түүх" үлгэр
Голын эргийн ойд долоон сайн найз амьдардаг байж гэнэ. Нар мандах, жаргахыг сая сая удаа үзээд сайхан гэгч нь аж төрдөг байж гэнэ.
Уна, Жорес хоёр зүлгэн дээр хэвтээд тэнгэр ширтээд, үлгэр ярих дуртай сайн найзууд. Микил луу шиг л хүчтэй, өөрийнхөөрөө зантай. Камиэл өдөр бүр шинэ баг зүүдэг. Арвид мөрөөдлүүдээ эртний моддод ярьж өгдөг. Ханнэс бүгдэд харуулах гэж үргэлж сувд хэлхэж цуглуулдаг. Харин бяцхан Нора хамгийн бяцхан нь бөгөөд өдрөөс өдөрт ухаан, сүүл нь зэрэг урган өсөж яваа тролл.
Тэд хамтдаа хамаг бүхэн үхээд, хөрс шорооноос дахин өндийдгийг харсан. Сүрлэг уулс үүсэж, ус мөс болж, мөс ус болохыг, хуурай өвс шатахыг харсан. Гэвч жижигхэн хүмүүс гарч ирээд бүх л зүйлийг эвдэж эхлэхийг хараад тэд алмайрч бас айж орхисон.
Тийнхүү долоон тролл уулан дээр цугларч, цаашид яах ёстойгоо ярилцжээ.
Камиэл: Бид тэдэнд туслах ёстой. Жижигхэн хүмүүс муу биш. Тэд зүгээр л бүхнийг ойлгоход хэтэрхий балчир байна гэв.
Тэгээд бүгд хамтдаа өвөл зунгүй тролл шиг өндөр шидэт цамхаг бүтээв. Шидэт цамхаг дээр ирсэн хүмүүс орой дээр нь гараад ой, тэнгэр ямар гайхамшигтай болохыг өөрийн нүдээр үзээд, эх дэлхийдээ хийсэн бүгдэдээ харамсан нулимс дуслуулж, бид бүгд нэг л гэр бүл гэдгээ ойлгож авчээ.
1, 2. Уна, Жорес
- Микил
- Камиэл
- Арвид
- Ханнэс
- Нора
СИГУРД, ШУВУУ БОЛОН УЛААН ЗҮЙЛ
Денмарк
Энэ бол тусч, зоригтой, бяцхан тролл Сигурдын түүх. Түүх нь шинэ ч утга нь эртнийх.
Тэр нэгэн өдөр өвс ургахыг сонсоод зүлгэн дээр сууж байлаа. Нар дулаахан ээж, салхи үсийг нь илбэж байв. Гэнэт нэгэн шувуу хөл дээр нь ирж суулаа. Болжмор шиг харагдавч хэрээ шиг дуутай аж.
Тэгээд шувуу Сигурд руу хараад "Сигурд! Туслаарай. Чи мэдсэн үү? Ууланд хачин амьтан ирчхээд хамаг шувууг айлгаад байна. Тэр амьтан улаан өнгөтэй, өмхий үнэртэй, муухай чанга дуутай" гэж тусламж гуйв.
Тэд уул руу очоод улаан өнгөтэй, эргэлддэг дөрвөн хөлтэй амьтан олоод "Хөөе, чи! Битгий чанга чанга дуугараад бай л даа!" гэсэн боловч өнөөх нь муухай үүл гаргаад явсаар л байв. "Наадах руугаа чулуу шидээд үз дээ" гээд шувууг хэлэхээр нь Сигурд чулуу шидэж үзтэл зогссонгүй. Тэгэхээр нь Сигурд очоод барьж үзтэл хүйтэн арьстай, хатуу гэдэстэй, хуурамч инээмсэглэлтэй сонин амьтан тоосон шинжгүй давхисаар байлаа. Аргаа бараад Сигурд дээр нь суусан ч улаан амьтан хөгширтлөө түүнийг уулын өөд уруу авч давхисаар байлаа.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.thomasdambo.com
Холбоотой мэдээ