Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын уран бүтээлийн 233 дахь улирлын нээлтийн тоглолтод оролцохоор болжээ. Тоглолт есдүгээр сарын 27-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт болох аж. Мөн тэрбээр тус театрын гоцлол дуучин Юлия Маточкинатай хамтарсан тоглолт хийх юм байна. Тоглолтын хөтөлбөрт сонгодог ари, романсуудын зэрэгцээ монгол, буриад дуунууд багтжээ.
Г.ТУУЛ