НАМЭХ-ны VII чуулган үргэлжилж байна. Намын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлж байгаа бол Сангийн дэд сайд Х.Булган туяа заалнаас өөрийн нэрээ дэвшүүлсэн юм. Ингээд санал хурааж, хуралд оролцсон санал өгөх эрх бүхий 317 гишүүний 75 хувийн саналаар МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-г УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл удирдан ажиллахаар сонгогдлоо.
МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII чуулган өнөөдөр /2019.10.17/ 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Энэ удаагийн хуралд 317 төлөөлөгч, 50 гаруй төлөөлөгч урилгаар оролцож байгаа юм байна.
МАН-ын 28 дугаар Их хурал болсноос хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал хэмээн намын зүгээс үзэж буй юм. НАМЭХ нь 1994 онд байгуулагдсан. Анх Д.Алтай даргатай “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1998 онд хоёрдугаар чуулганаа хуралдуулж, МАСЭХ /Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо/ нэртэй болсон.
2010 оны аравдугаар сард МАН-ын 26 дугаар Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит 4 дүгээр чуулганаа хуралдуулж, шинэ бодлого, зорилгоо тодорхойлж, байгууллагын нэрээ Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо болгон дахин өөрчилж, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулллага болон төлөвшиж хөгжиж эхэлсэн.
2011 оноос УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Харин 2014 оны 10 дугаар сард болсон ээлжит 6 дугаар чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, өдгөө тав дахь жилдээ ажиллаж байна.
Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд тус байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өндөр хэмжээнд, өргөн цар хүрээтэй хөгжсөн. Өдгөө НАМЭХ нь дэлхийн 20 гаруй улстай хамтран ажиллаж байгаагаас БНХАУ, БНСУ, Европын хөгжингүй орнуудтай ойр нягт хамтын ажиллагаатай байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд болсон түүхэн том нэг үйл явдал бол Соц-Интернийн Азийн бүсийн хурлыг Азидаа анх удаа Монгол Улсад зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж, Азийн бүсийн эмэгтэйчүүдийг уриалж ажилласан явдал юм.
Соц-Интернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллага нь 139 орны улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн оролцоог дэмжих чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд НАМЭХ нь 1999 онд Соц-Интернийн Олон Улсын эмэгтэйчүүдийн байгууллагын /СОУЭБ/ ажиглагч гишүүнээр элсч, 2003 онд Бразилийн Сан-Пауло хотноо болсон Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллагын Их хурлын шийдвэрээр жинхэнэ гишүүн болсон түүхтэй.
2015 онд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл Франц улсын Марсель хотод зохион байгуулагдсан ээлжит хуралд оролцох үеэрээ 2016 оны хурлыг эх орондоо зохион байгуулах шийдвэрийг гаргуулж чадсан юм. Өдгөө НАМЭХ нь НҮБ-аас эмэгтэйчүүдийн аж байдлын хүрээнд зохион байгууллагддаг бүхий л хурлуудад Монгол Улсаас албан ёсоор хүндтэй зочин уригддаг Соц-Интернийн хүндтэй байгууллага болж чаджээ.
НАМЭХ-оос манлайлагч эмэгтэйчүүдийг бүх шатны сонгуульд бэлтгэх, чадавхижуулах талаар үе шаттай арга хэмжээ авч ажилласаны үр дүнд 2016 оны сонгуулиар УИХ-д 12 эмэгтэй гишүүн сонгогдож, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд үнэмэлхүй ялалтыг байгуулан түүхэн амжилтыг үзүүлснийг хуралдааны эхэнд дурдсан юм.
Өнөөдрийн НАМЭХ-ны VII чуулганаар зохион байгуулалтын асуудал, дүрмийн томоохон өөрчлөлт орох хүлээлттэй байгаа бөгөөд Ерөнхийлөгчөө сонгох юм.
Ш.ЧИМЭГ
Woman 2019-10-17 64.119.16.7
Zaluu shineleg erch huchteig n songoj chaddaggui medremjgui baahan huuhnuud bdg yum bnda ene holboond n chaavaas
Зочин 2019-10-17 120.16.58.198
Энэ сайд чинь саяхан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах саналыг дэмжсэн, намын бодлогын эсрэг ажиллаа гээд байсан. Тэгсэн одоо намын бодлогоор дарга болдог. Ойлгох ч чадал алга энэ МАН-гийн эмгэнэлт драмын жүжгийг
зочин 2019-10-17 192.82.76.203
хэрэг алга
Зочин 2019-10-17 202.179.31.4
булгантуяаг сонгох байсан юм даа
zochin 2019-10-17 66.181.161.24
zuw songolt bn mundag emegtei shuu
Зочин 2019-10-17 202.126.89.191
bardaag n****,
Иргэн 2019-10-17 180.149.98.82
Энэ авгай ч самарч дуусна даа
Зочин 2019-10-17 103.212.116.98
Бүхэл бүтэн салбарыг авч явж чадахгүй байж ичмээр юм. Ер нь монголд зав шударга юм гэж байхгүй. Юмдаа
Zochin 2019-10-17 192.82.70.178
Yes
Зочин 2019-10-17 202.179.31.25
Булгантуяаг сонгочих байсан юм даа буруу сонголт хийжээ
анагаах 2019-10-17 202.131.251.138
ман уналаа даа төгсгөл нь ирж бгаа юм бна…
Zochin 2019-10-17 192.82.70.178
Eruul mendiin salbariig samarch hayachihaad odoo bas yu busniulah gej songoj bgan be yana da denduu haramsaltai yuma
boliosoi 2019-10-17 150.129.142.161
ene avgai odoo bolidgumuu.yum hiij chadhgui ni hargdaad bhad l oor yum naagaad bhiin.zaluu shine hun baidgumu edend
Зочин 2019-10-17 66.181.161.71
heden davhar deeltei boloh gesen shunal ve
зочин 2019-10-17 202.21.120.242
Намын даргын хүн л сонгогдох ямар учиртай юм бэ?
Зочин 2019-10-17 202.9.45.70
САРАА ШҮҮ
Зочин 2019-10-17 66.181.181.248
хуцаад бай