ХХБанкны “Хязгааргүй мөрөөдөл” төсөл амжилттай үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

ХХБанкны “Хязгааргүй мөрөөдөл” төсөл амжилттай үргэлжилж байна

Монгол Улсын ууган арилжааны ХХБанк 29 жилийн ойгоо угтан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд ирээдүйн эзэд болсон сурагч дүү нарынхаа мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах Ерөнхий боловсролын 300 сургуулийн номын санг тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжлэн

  • Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэг,
  • Баянзүрх дүүргийн 14-р сургууль
  • Чингэлтэй дүүргийн 117-р сургууль
  • "Монголын хүүхдийн урлан бүтээх төв"-ийн номын санг тохижуулан хэрэгцээтэй номоор баяжуулж 8800 гаруй багш сурагчдын мэдлэг боловсролд бодитой хувь нэмэр орууллаа.

Монгол Улсын ирээдүйг цаашид гэгээлгээр авч явах, Дэлхийд олон салбар, чиглэлд амжилтаараа манлайлахад хүүхэд, залуучуудын боловсрол хамгийн чухал байдаг учир ХХБанкны хамт олон энэхүү хөтөлбөрөө баяртайгаар үргэлжлүүлэх болно.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж