"Гэнэт хөрөнгөжсөн гишүүдийг шалгах хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой" | News.MN

"Гэнэт хөрөнгөжсөн гишүүдийг шалгах хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

"Гэнэт хөрөнгөжсөн гишүүдийг шалгах хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой"

"Гэнэт хөрөнгөжсөн гишүүдийг шалгах хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой"

УИХ-ын гишүүн Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Бид уучлахгүй" хөдөлгөөнтэй хамтран өнөөдөр /2019.10.17/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс гурван гишүүний хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн гэсэн асуудал ирсэн. Түүнийг Ёс зүйн дэд хорооны хурлаар хэлэлцэхээр болсон ч хоёр удаа ирц хүрээгүй, мөн өчигдөр гишүүдийн олонхын саналаар хэлэлцэхийг хойшлуулсан. Гишүүдийн Ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн асуудлыг шинэчлэх шаардлага байна гэж "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс санал болгосон. Би өөрөө үүнийг нь ч дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.

"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс авлига, ашиг сонирхлын хуульд засч, сайжруулах, өөрчлөх зүйл байна гэдэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байсан. Энэ хуулийн Нийтийн албанд ажиллаж байгаа хүн бүр ХОМ-ээ гаргах ёстой байдаг. Гэтэл хуульд ХОМ-ээ үнэн зөв бөглөсөн эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг АТГ хариуцахгүй, шалгах боломжгүй хуулийн цоорхой байдаг юм байна. УИХ-ын даргын захирамжаар Авлигын хуульд өөрчлөлт оруулах, бусад холбогдох хуулийг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт "Бид уучлахгүй" хөдөлгөөний саналыг тусгана гэсэн хариу өгчээ.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах гэхээр хуулийг өөрчлөх, санаачлах гишүүд ашиг сонирхлын зөрчил үүсэх вий, хэрэв тэгвэл энэ хууль батлагдахгүй үлдэх вий гэсэн болгоомжлол байгаа юм байна. Тиймээс хуулийн өөрчлөлтийг олон нийтийн анхаарахад олон нийтийн дэмжлэг чухал байна гэдгийг Бид уучлахгүй хөдөлгөөнийхөн хэллээ. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийг шалгуулахаас илүү бид хууль эрх зүйн орчныг нь сайжруулах нь зүйтэй юм гэдгийг тодотгов.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЖДҮ чин ахтай хүн 2019-10-17 78.209.187.2

Ж Мөнхбатын хөрөнгө хамгийн их анхаарал татаж бгаа. Шүлэг мүлэгхэн киноны зохиол энэ тэр бичсэн гэнэлээ гэтэл тэдгээрийн шагнал тийм асар их болсон юмуу гэхээр үгүй. нөгөө үнэтэй бугуйн цагны хэрэг юу болсон бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж