Караокены галд өртсөн 17 хүний ес нь сэхээнд, найм нь энгийн тасагт эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Караокены галд өртсөн 17 хүний ес нь сэхээнд, найм нь энгийн тасагт эмчлүүлж байна

Караокены галд өртсөн 17 хүний ес нь сэхээнд, найм нь энгийн тасагт эмчлүүлж байна

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах байрлах "Эрдэнэ Шарга" караокед өнгөрсөн Баасан гариг /2019.10.11/-т гал гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Тодруулбал, гал барилгын үүдний болон дотор танхимын таазны хэсгээс эхлэн гарсан бөгөөд галын улмаас 39 настай эмэгтэй амиа алдаж, долоон иргэн угаартаж, 14 иргэн түлэгдсэн юм.

Энэ сарын 13-ны өдөр угаартсан долоон иргэнийг МИ-171Е онгоцоор, үлдсэн арван хүнийг машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчирчээ. Үлдсэн таван хүн тус аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй юм.

ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 17 хүний ес нь сэхээнд, найм нь энгийн тасагт эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс таван хүний биеийн байдал хүнд, хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Тухайн хоёр хүний нэг нь 100 хувийн түлэгдэлттэй иржээ.

Бусад хүмүүсийн хувьд 50 хувиас доош түлэгдэлттэй ирсэн байна. Албан бус мэдээллээр, багш нар баяраа тэмдэглэж, “Эрдэнэ шарга” караокед цугласан гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгаан монтажны гэмтэл байж болзошгүй гэж үзсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж